яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2013-06-09 - түмт шинэ: араа шүд арга ухаа хоёр

түмт шинэ: араа шүд арга ухаа хоёр

хэдэн өдөр хэл дээрээ нойтон юм тавилгүй, ангийн ганзага муутай гэсэж явсан арслан гуай,аз даарч нэг яст мэлхий олзлов. гэвч өнөөх нь толгой хөлөө хуяг дотроо нууарсланрсланы арга аашийг барагдуулна.арслан яст мэлхийг зуун авч хэд хэмлэсэн болов ч, хатуу хуягыг нь эвдэж эс цадаад,арга ядахдаа цааш орхиод санаа алдан гэлдрэв.
энэ үед,эр бор харцага өндөр огторгуйд элэн халин зорчиж   явахдаа арсланы аргацаагүй байдлыг хараад инээдээ барж дарж ядан,
- хөөе, арслан гуай, амтат зуушаа зооглолгүй хаачих бэ? гэж шоолон хэлэв.
арслан сонсоод ууртаа шатаж толгойгоо гилж...

[Шууд холбоос]

2013-05-28 - б. зурамт: говын амьтай чулууд

б. журамт: говын амьтай чулууд

1. өргөн говын чулууд минь дээ хөө
өөхөнд баглаатай бөөр л юм уу даа
үгтээж таслахаар нь өнчин хоцордог
үндэс бүтэн эрдэнэ ч юм уу даа
дахилт: галавын галаваас тамгатай ирсэн
газар эхийн амин эрдэнэ дээ
говын чулуу говын чулуу
голомт нутгын эрдэнийн эрдэнэ юм
2. хүрэн говын чулууд минь дээ хөө
хөндий цээжний зүрх ч юм уу даа
хөндөж эмтлэхээр нь эмзэглэн хоцордог
хүйн холбоотой эрдэнэ ч юм уу даа
дахилт
3. тэнүүн говын чулууд минь дээ хөө
торгон харааны цэцгий ч юм уу даа
таллаж хуваахаар нь уйлан хоцордог
далдын сүнстэй эрдэнэ ч юм уу даа
дахилт

/ түмт чо. шинэ хөрвүүлэв/

...

[Шууд холбоос]

2013-05-16 - түмт чо.шинэ: хотын даргийн зовнил

түмт чо.шинэ: хотын даргийн зовнил

урьд нэгэн хот байж гэнэ.хотийн ард нь цөм амьтад юм санж.энэ хот нь нэг л их биш ч замын хөдөлгөөний эмх зурам муу, үргэлж тэрэг машины аваар гардаг байжээ.
хотын дарга зараа гуайг энэ асуудал их зовоожээ.тэгээд нэг өдөр зараа гуай түшмэл туулайдаа:
- манайхны замын хөдөлгөөний эмх зурам маш муу байна.чи нэг шийдвэрлэх төсөл гаргачихдaа гэж тушаав.туулай түшмэл:
- за,би бодож үзье гэжээ.
туулай хариад гурван өдөр бодож  нэгэн  арга олж зараа даргадаа очин:
- зар тавиж хэн caйн арга гаргавал түүнд 8000 төгрөг шагная гэж зөвлөв.тэгээд дараа өдөр нь зээл гудамжинд хо...

[Шууд холбоос]

2013-05-10 - бо. цэнгэлт: баяртай

бо. цэнгэл: баяртай

нугын жаахан чөлөөнд хоёулаа саллаа даа
тохой хүрэхгүй зайд хоёр зүгт явлаа даа
тохойрч урсах хайр эргээ эвдсэнийг яая
нураад л эвлэрэх дурлал энгэрээс холдосонг яая

нуурын халцгай дэнжид нууж золгочихоод саллаа даа
ая дуу ч хүрэхгүй айлын үүдэнд очлоо доо
амраг моддын оройгоор манан татсаныг яая
намрын шувууны сүүдэр газарт өнчрөсөнийг яая

баяртай гэсэн үгийг хэлж барсангүй саллаа даа
нимгэн дээлийн чинь ханцуй дээр нулимс болоод хоцорлоо доо
нүдэн булгын ус нь харгиа татсаныг яая
барьц муутай бөх шиг ганцаар хоцорсныг яая

нугын жаахан чөлөөнд хоёулаа саллаа даа
тохой хүрэхгүй зайд хоёр...

[Шууд холбоос]

2013-05-05 - Туулын Гурван Шувуухай

Туулын Гурван Шувуухай

Р . Тэнгис / Ордос /

Туулын Гурван Шувуухай
Уулын Дээгүүр Ниснэ
Дуулам Хорвоогийн өвөрт
Урван Эргэн Ниснэ
Сарны Мөнгөн Цацрагт
Жигүүрээ Билүүдэн  Ниснэ
Намрын Тунгалаг Саранд
зүсээ Тольдон Ниснэ
Туулын Гурван Шувуухай
Уулын Цаанаас Жиргэнэ
Туулын Шуугианаа чагнан
Уяран Хайлан  Жиргэнэ
Уул Уулын Дээгүүр
Уртын Аяндаа Жиргэнэ
үүл үүлийг зүсэж
Огторгуйн Тагнайгаар Ниснэ
Буурал Хорвоогийн Тоосыг
Бутраан Садраан Ниснэ
Буянтай Нутгаа Угийлэн
Буйлан Хайлан Ниснэ
Нуураа үгүйлсэн Хунгийн
Нулимс Дагаж Ниснэ
Нутгаа Санасан Хүний
Сэтгэл Уярааж Ниснэ
Намрын Мөнгөн Тэнгэрээр
Наашаа Цаашаа Ниснэ
Нарны Торгон Цацра...

[Шууд холбоос]

2013-05-04 - он цаг

он цаг

га. чин-баатар/1976 2010/агсны шүлэг

он цаг яг л үерийн усан мэт
оноо алдаа хоёрын минь дундуур шуугин урс-хуй
ширэн-гэтэж үлдсэн шарилж хамхуул мэт
ширэлдсэн бодоллоо тэврэн хойно нь би үлд-хүй...

он цаг яг л хаврын салхин мэт
уран-хай хадаг шиг мөрөөдлийг минь сэмэлэн сэмэлэн исгэр-хүй
өгөрсөн хожуул мэт гоонь ганцаараа
өвгөрсөн дуртгалаа хэмлэн энд би зогс-хуй...

он цаг яг л аадрын бороо мэт
оорцог хад шиг биеийг минь довшилон өнгөр-хүй
сэтгэлд шаагих дуртгалдаа шаналан баясан
шүдгүй буйлаа омолзуулан залуу насаа үгийлэхүй...

/ 2008.3.10; түмт чо. шинэ хөрвүүлэв /


...

[Шууд холбоос]

2013-04-27 - улаан бодон

 улаан бодон

 магнай нь чинэсэн манжийн хаан
 маханд биш Монголд цадав
 малгайд чанасан чингийн ухаанд
 маны монгол Монголоо чадав

 ойрыг бус холыг мэдсэн
 ойрд эр цагаа олоогүй
 өсгий зуусан тэнэг барлагууд
 эсгий тохсон тэмээг үзээгүй

 улаан бодон улайж харагдана
 галзуу тоссон төрийн улай
 улаан бодон улцайж харагдана
 газар авсан түүхийн булай

/ түмт чо. шинэ хөрвүүлэв/


...

[Шууд холбоос]

2013-04-26 - чингисийн эрэл

Чингисийн эрэл

артай

өнжүүт хонуут зориуд элсэн шуурга хэцүүдэв ээ
өлбөрч хоргодож холбироод найман шарга жилийв ээ
"өвлөсөн залгасан эрдэнээ үгүй хийж болохгүй ээ !"
өвөг Чингис уурлаж орог сааралдаа мордов оо
өвчүү хучсан сахал нь аянгын дуугаар садрахад
өчүүхэн дэлхий чичрэн өндөрлөг мoнгол тодров оо
үзэсгэлэнт ногоон тал харц даган дэлгэхэд
өмөлзөж унах нулимс хацар даган хурдлав аа
өөгүй moнголын хүчин доор үхэшгүй шид олсон
өршөөлт эзэн маань дээшилсээр уулийн оройд гарав аа
өрлөг найман шарга нь алтан үсэг болоод
" өнөр цэцэг"- ийн хуудсанд тоглож байх нь харагдав аа!

/ түмт чо. шинэ хөрвүүлэв /

 


...

[Шууд холбоос]

2013-04-21 - амьтад яаж өвөлждөг бэ

амьтад яаж өвөлждөг бэ

түмт чо. шинэ

өглөө,шоргоолж ойн гүнд хоол хайж явав. ойд ихээхэн хувиралт гарч, газар сайгүй хатсан навчис хийснээ.уур амьсгал жихүүн болжээ. ойр хавьд нам гүм. шоргоолж найзад нь алга байлаа. гэнэт шаазгай шагших сонсогдоход дээш харав.тэртээ дээр модны салаанд шаазгай сууж байв. шоргоолж,
- хөөе,шаазгай гуай caйн.хараацай, хөхөө, алтан гургалдай нар xaaчив аа? гэж   асуувал шаазгай,
- тэнгэр хүйтрэсэнээс тэд цөм өмнийн дулаор нийгийг зорж өвөлжихөөр явсан, хойтон хавар болбол буцаж ирнэ .   гэжээ.
тэд хоёрын ярилцахыг мэлхий сонсоод, уснаасаа палхийн үсрэн гарч ирээд,
- шо...

[Шууд холбоос]

2013-04-08 - бид салахгүй

бид салахгүй
/миний хайртай надад хайртай хүмүүстээ зориулав/

артай

уулнаас шороо салж болно
агуулгаас хэлбэр салж болно
урсгалаас долгио салж болно
урваж тэд салбал салаг!
бид салахгүй
бид салахгүй ээ!

салахгүй ээ бид
салбарахгүй ээ бид
санаа нь төрөлх уяатай
сахал нь хүртэл холбоотой

задрахгүй юм бид
завсардуулахаас айдаггүй юм бид
залуу зандан насандаа инээх маань хүртэл адилхан
загал буурал болчхоод ханиах маань хүртэл ижилхэн
занах муу амьтанг гялайх маань хүртэл адилхан
замын сайн хүмүүст баярлах маань хүртэл ижилхэн

нөхөд гэдэг эрдэнэ юм дээ
нөмөрч явдаг тэнгэр юм дээ
өргөж босгодог гар юм даа
өршөөл үзүүлдэ...

[Шууд холбоос]


Хуудас: 14 » Нийт: 16
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ