М.ГОРЬКИЙ
МАРКОГИЙН ДОМОГ
Лусын дагина шугуйд амьдарч
Голын усанд шумбадаг байжээ.
Залуу дагина гэнэ алдаж
Загасчны торонд гэнэт оржээ.
Мань загасчид түүнээс сүрдэвч
Марко хархүү огтхон ч айсангүй.
Үзэсгэлэнт дагиныг тэврэн авч
Үлэмжийн дотно үнсэн таалжэ.
Лусын дагина уяхан мөчир шиг
Лужир гарын нь аясаар туялзан
Хархүүгийн нүдийг цоортол ширтээд
Хачин маягтай битүүхэн инээжээ.
Өдөржин ингэж Марког таалаад
Үдшийн бүрийгээр алга болжээ.
Үзэсгэлэнт дагиныг мөрөөдөн гансарч
Өчүүхэн Марко уйтгарт унажээ.
Өргөн Дунай, өтгөн шугуйгаар
Өдөржин шөнөжин эрж цөхрөөд
«Дагина хаа байна?» гэж асуух бүрд нь
Давалгаа инээмсэглэж «Мэдэхгүй ээ!» гэжэ.
Тэгэхэд нь Марко уурсан хилэгнэж
«Тэгнэ ээ! Та нар өөрснөө эзэгнэх нь үү» гээд Үзэсгэлэнт дагиныг эрж олохоор
Yелзэх Дунай руу үсрэн оржээ..
Хуучин янзаараа л Дунай мөрөнд
Хуурамч дагина шумбадаг гэнэ лээ
Уснаас хэдий Марко гараагүй ч
Уяхан дуу зохиогдсон гэнэ лээ.
Хорхой шавьжнаас долоон дор
Хорвоод хэрвээ амьдрах юм бол:
Та нарын тухай үлгэр ч ярихгүй,
Та нарын тухай дуу ч дуулахгүй.
далан хэлний зуун уянга номноос цахимлав
|