яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2016-4-30 - Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь

Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
1462018352
Дурайсан шаргал морьд ар араасаа хатирах шиг
Дундуур дүүрэн сайвар салхитай намрын өдрүүдэд
Дүнжингаравын тань цэцэгс намба суух цагаар
Дөлгөөхөн эх орон минь тандаа шүлгэн зардас илгээе

Тэнгэр аргадах ертөнцийн
Зарбирсан гар шиг Алтайгаа
Тэндээс намирах хадаг
Гучин гурван говио
Тэрлэг нь гандсан аав
Тэвэрч зүүдэлдэг ээжийгээ
Тэнд эндгүй санагалзах
Миний л гэсэн бүхнээ

Маргад эрэдэнийн салхинаас чинь
Магадалж нэгэн асуудаг шүү
Магад холын орноос
Мартсанаа тэгж санадаг шүү
Эх орон минь
Энэлэн шаналан минь

Асах галын чинь дөлөнд
Дүрэлзэж хамт байлаа
Аяс намуун голд чинь
Урсаж хамт байлаа
Аньсган далд хайрандаа
зүүдэлж хамт байлаа
Аяар аяархан гунихдаа
Асгаруулж хамт байлаа

Таныгаа л гэж
Шаналж тэмүүлэхээ байчихвал
Талын хөх тэнгэрт чинь
Одод түгэхээ байчихна
Тавилан заяаны дэнс
Салхин буруу эргэж
Таанат бяцхан толгодоо
Зүүдэлж сэрэхээ байчихна
Эх орон минь
Их хайлан минь

Овгийн минь түрүүнд
Монгол гэж дуудахад
Онгон сарьдаг уулс нь
Өндөлзөн дагах шиг санагддаг
Эрхэм тэр алдарыг
Эхэлж дуудахаа байчихвал
Эх орны минь зүгээс
Салхин ирэхээ больчихно

Эх орон минь
Энэлэн шаналан минь ээ

1994 он 

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд

Бичлэг: 11 » Нийт: 152
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ
idiomatic-dormant