яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2020-4-17 - ЭЛЕГИЯ


О.Дaшбалбар 
 
ЭЛЕГИЯ 

Цэв хүйтэн уруулаар би чамайг үнсэж Үхлийн тэмдэг духан дээр чинь дарна Цэцэгс айн түгших нам гүм шөнөөр 
Үүдэн дээр чинь би агч модны навч хадна. 

Цагаан гантигт дуу хоолойг чинь шингээж 
Цасан ширхэгт бүлээн амьсгалыг чинь сүлнэ. 
Боржин чулуунд бодол санааг чинь үлдээж 
Борооны дусалд зөөлөн харцыг чинь уусгана.  

Үхлийн шувууд буцахуй, үсийг чинь самнаж өгнө 
Үүр цайхын алдад, чихийг чинь цоолж үднэ. 
Хурмаст тэнгэр чичигнэн дооглох агшинд 
Хувцасыг чинь хүйтэн өглөөний агаар болгоно. 

Дуугүйхэн суухад чинь жингэнэх дохио өгч 
Духан дээр чинь хэрээний өд нааж орхино. 
Аясын салхи чиний буцах цагийн унаа болж, 
Агаар мандалд гурван тод од ягааран гэрэлтэнэ. 

Цагтаа үнсүүлж, үлгүүлсэн биенээсээ чи хагацан, 
Цайг нь юүлсэн халуун сав шиг цогцос чинь хөрнө. 
Хоосон тунгалаг өглөөний агаарт гялбалзан одохуйд 
Ховор хун чамаас би үхлийн тамгыг буцааж авна. 

 1990.03.20. 

"ГУНИГТ ЕРТӨНЦ"НОМНООС 
http://www.qinggis.net/128609.html

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд

Бичлэг: 1 » Нийт: 152
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ
idiomatic-dormant