яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2017-2-11 - Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна

 Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна

 

Хавар яаруухан ирж

Намар тайвуухан буцах нутагт

Хэдэн бор болжмор залан дээрминь өвөлжөөд

Хэрсүү бор жаалуудаасзэнзийрхэн өнжөөд

Тором тамгалсан залуусындээлийн хормойд орооцолдон

тамга халаасан галын бууралутаа суунаглаад

Бодол минь хүртэлбэтгэрсэндээ

Ботгон зэлний түйрэм үнэрлэхгэж өндөлзөөд

Хөөдөөгөө би санаж байна

 

Салаа гурван овооны голдманан буух нь

Сайхан бороотой өдөрагаатайгаа хуучлах шиг

Садран задран урсах гурванголын уулзвар

Санан санан уулзах ижий бидхоёр шиг ээ

Tтэнэмэл нүд бэлчиж үл хүрэхгазраас

Тэнгрийнийн хаяа сөхөж амар байнауу гэмээр

Тэнтэр тунтар алхаж толгоодыннь энгэрт эрхэлмээр

Тэрлэг жиндэмгүй насандхөөдөөгөө би санаж байна

 

Атга дэлгэхэд унамаар үүлсолонго газардаад

Ар л гурван цавчир дууны юмшиг бий дээ

Аянд яваад одсон аавын миньсураг шиг

Алгын чинээ нууранд ньшувууд дүүрэн бий дээ

Хөдөө цайдам өгсөж тэмээн жим тоосроод

Хөх усны хөндийгөөс нүүдэл нэгхөдлөх шиг

Хөөрхөн алаг нүдэннулимстайхан тормолзох шиг

Хөлчүү цэнхэр зэрэглээтхөөдөөгөө би санаж байна

 

1993 он


[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд

Бичлэг: 6 » Нийт: 152
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ
idiomatic-dormant