Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС -дуучин адарсүрэнд зориулав Арван хэдэн насандаа миний сонссон хоёрхон дуучин адраа , агаа хоёр минь , тэгээд алтай хангайн уулсыг шүү их хотын гудманд бүрсгэрхэн царайг нь хараад ийм хүн байдаг юм уу гэж тантай би уулзав эрт багын дурдатгал сураг алсад одоод энэ цагын бурхад нүүр буруулсан мэт санагдана улаан хамбан дээл ноосон хөх малгай уранхай муу гутал хуучин баян хуур ус нутгаараа шүтэж ирсэн дуучин минь уйтай бүүдгэрхэн харцаа урд минь дэвсэж зогсоно архинд орсон гэнээ өнөө муу адраа алив миний хүү таарвал агаадаа нэг хэлээрэй арав таван цаас ,мал хуй гээд амьд хүнд ер юу эс хэрэг болохов агаа бид хоёр ингэж ярив алтай хангайн уулсыг өмгөлзүүлэн гунив арай ч үгүй байх аа төрийн концертод ороод араажив зурагтаар дуулаад адраа ах сайн яваа даа амьтан хүний хэлэх адилгүй ээ арын сайхан хангай түших байлгүй энэ чинь агаа нүд нь гэрэлтээд ирэв амьдын ганц шүтээн нь гэнэ , аргагүй дээ хөөрхий намрын сэрүүхэн өглөө хотын давчуу гудманд нааш цааш сүлжилдэх өлөн хөх нүднүүдээс наана чинь адраа ах хараагдана уу надад уулзах хэрэг байна гэж сураглав намхан хөх уулс ч ер танихаа байжээ тэр насаараа таныг шүтсэн агаа минь өгүүлсэн юм надаас та энийг аваад өгөөч гэж сарвайв аравхан ширхэг зуут гарт нь чангахан атгуулаад агаа минь танд явуулсан юм өвөртөө хий дээ гэв агаарын будан хөшилдүүлж ятгатай дуулсан эр хүн дээ алтай хангайн уулс нь харж л байгаа байх даа арван хэдэн насанд миний сонссон хоёрхон дуучин адраа ,агаа хоёр минь, тэгээд алтай хангайн уулсыг шүү
|