2016-04-30 - Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
Хорвоогийн зовлон бүхнийг Хоёр биеэрээ хашиж Хоорондуураа намайг ус мөрөн шиг урсгасан Хоёр их туйл минь Хонгор зүстэй охин үр ирлээ гэж Хормой дороо нуугаад Хорвоогийн бүх цэцгээр гоёж өсгөсөн Хоёр их уул минь
Та хоёрынхоо дэргэд Дээдийн хөх Тэнгэрийг Дээл шиг нөмөрч Дэргэдээс мандах нар сарыг Чихэр шиг хүлхэж Дэлхийг хавж дураараа урслаа
Алаг булагхан зүүднээсээ ч болов айх бий үр минь гэж Алгаандаа хавсарч залбирсан Амраг хоёр сэтгэл минь Аль байдгаа тэмтэрч өгөөд Амиа дээр нь Асгаж нэмэрлэсэн Асарлагч хоёр тэнгэр минь
Та хоёрынхоо дэргэд Үдшийн гялаанаас үүрийн цолмонг Үүрийн цолмоноос үдшийн гялааныг нэхэж Үлгэр үлгэрийн жаргалтай төгсгөлийг гүйцэд сонсолгүй Үймэн дэрвэж өслөө.
2004 он
|
[Сэтгэгдэл бичих]
[Найздаа илгээх]
|
Сэтгэгдлүүд
|
|
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ
овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
|
|