2016-04-27 - Х.Сүглэгмаа: Нутаг
Х.Сүглэгмаа: Нутаг
 Нутгаасаа би намар орой гарсан Нуурын минь тогорууд намайг дагаад алсуурхан ниссэн Ичимхий охид шиг толгод зэрэглээ сэмчин дуулалдаж Ижийн минь шар торгон хантааз шиг тал дэрвэж үлдсэн Заг бударгана тойруулсан тойрмын ганц хайлаас Зам тосож хүлээсэн ээжийн минь сүүдэр шиг бүүдийж Зангирсан тоосны өнчин цэцэгс ноолсон цэцэгс Заам задгай насанд минь гуниг дайгаад бөхөлзсөн Алдуурсан унага шиг бодолд Арцат хайрхан минь сүүмэлзээд Аргалын утаат толгодод манан хургаад байх чинь Аавын энгэр шиг уулс зүүдийг минь өвөртөлж хоноод Ангир жаахан үрээ үгүйлж байгаа юм болов уу даа
1991 он
|
[Сэтгэгдэл бичих]
[Найздаа илгээх]
|
Сэтгэгдлүүд
|
|
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ
овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
|
|