Хургаагийн Сүглэгмаа: НУТГИЙН НУУР
Жирмийн сүлжээ шиг шувуудын чуулган бууж мордсон
Живхэрч хоносон морьдын амьсгалд бүлээнээрээ шингэсэн
Жил жилийн саалтад ирэлгүй удсанд гоморхоогүй ч Жижигхэн ижийтэй минь зүүдэлж хоносон Хар нүдэн
Миний нутгийн нуур аа
Дэргэд нь сууж хээрийн цай буцалгахад
Дэндүү холоос өвгөд минь ирээд хуучлах шиг
Дэрр хийж нисэх шувуудын зэллээ нь хүртэл
Дэлхий нар хоёрыг бүтэн байлгах гэж хэлхсэн Миний нутгийн нуур аа
Даахин сэвлэг шиг элсэн ширхгээ
Даарчих вий гэж намартаа нэг эгшдэг
Далай зэрэглээн дундах ганц усан дусал
Даанчиг хайртай амрагийн бүлээн амьсгал
Миний нутгийн нуур аа
1992 он
НҮҮДЭЛ номноос
|