амьтад яаж өвөлждөг бэ түмт чо. шинэ өглөө,шоргоолж ойн гүнд хоол хайж явав. ойд ихээхэн хувиралт гарч, газар сайгүй хатсан навчис хийснээ.уур амьсгал жихүүн болжээ. ойр хавьд нам гүм. шоргоолж найзад нь алга байлаа. гэнэт шаазгай шагших сонсогдоход дээш харав.тэртээ дээр модны салаанд шаазгай сууж байв. шоргоолж, - хөөе,шаазгай гуай caйн.хараацай, хөхөө, алтан гургалдай нар xaaчив аа? гэж асуувал шаазгай, - тэнгэр хүйтрэсэнээс тэд цөм өмнийн дулаор нийгийг зорж өвөлжихөөр явсан, хойтон хавар болбол буцаж ирнэ . гэжээ. тэд хоёрын ярилцахыг мэлхий сонсоод, уснаасаа палхийн үсрэн гарч ирээд, - шоргоолжоо,би яг сайхан чамтай уулзаад явъя гэж байсан юм. шоргоолж оо,чи бас өмнө оронд явахаар болоод байгаа юм уу? гэвэл мэлхий, - үгүй ээ,гүй.би унтахаар явна гэжээ. шоргоолж гайхаж, - нар дөнгөж гарч байтал унтана гэдэг чинь ... хямраа тусаа юу найз минь гэвэл, мэлхий, - энэ удаагийн унтлага маань энгийн унтлагатай таарахгүй,харин маны мэлхийнүүд өвөлдөө унтаж,хавар болохоор сэрнэ. өөрөөр хэлбэл ичээлгэ гэдэг тэр дээ гээд ярилцахы зуур нэг нүх малтаж орхиод шоргоолжод, - үзэв үү? өвөл би энэ нүхэн дээ ороод суучихвал салхи шуурга, цас мөснөөс цөм зовохгүйгээр дулаан тавтай өвөлжчих биш үү гэв. шоргоолж урагш дөхөж нүх уруу шагайвал нээрэн сүртэй гүн нүхэн оромж байв. шоргоолж ч өвөлжих бэлтгэлээ хийх хэрэгтболсоныгонг ухамсарлаж,нэг тарган цагаан хорхой агнаж олоод гэр лүүгээ чирч буцав. 
|