бид салахгүй /миний хайртай надад хайртай хүмүүстээ зориулав/ артай уулнаас шороо салж болно агуулгаас хэлбэр салж болно урсгалаас долгио салж болно урваж тэд салбал салаг! бид салахгүй бид салахгүй ээ! салахгүй ээ бид салбарахгүй ээ бид санаа нь төрөлх уяатай сахал нь хүртэл холбоотой задрахгүй юм бид завсардуулахаас айдаггүй юм бид залуу зандан насандаа инээх маань хүртэл адилхан загал буурал болчхоод ханиах маань хүртэл ижилхэн занах муу амьтанг гялайх маань хүртэл адилхан замын сайн хүмүүст баярлах маань хүртэл ижилхэн нөхөд гэдэг эрдэнэ юм дээ нөмөрч явдаг тэнгэр юм дээ өргөж босгодог гар юм даа өршөөл үзүүлдэг бурхан юм даа монгол гэдэг агаараар амьсгалж бид явсан шуу даа монгол соёлын төлөө гэж л амьдарч өнөөдөр хүрсэн шүү дээ бид сална гэж битгий хэл ээ энэ үг цээртэй далан худлаа хорвоод бид салахгүй диваажинд очсон хойноо ч бид салахгүй бид салахгүй ээ / түмт чо. шинэ хөрвүүлэв/
|