2013-04-26 - чингисийн эрэл
Чингисийн эрэл артай өнжүүт хонуут зориуд элсэн шуурга хэцүүдэв ээ өлбөрч хоргодож холбироод найман шарга жилийв ээ "өвлөсөн залгасан эрдэнээ үгүй хийж болохгүй ээ !" өвөг Чингис уурлаж орог сааралдаа мордов оо өвчүү хучсан сахал нь аянгын дуугаар садрахад өчүүхэн дэлхий чичрэн өндөрлөг мoнгол тодров оо үзэсгэлэнт ногоон тал харц даган дэлгэхэд өмөлзөж унах нулимс хацар даган хурдлав аа өөгүй moнголын хүчин доор үхэшгүй шид олсон өршөөлт эзэн маань дээшилсээр уулийн оройд гарав аа өрлөг найман шарга нь алтан үсэг болоод " өнөр цэцэг"- ийн хуудсанд тоглож байх нь харагдав аа! / түмт чо. шинэ хөрвүүлэв / 
|
[Сэтгэгдэл бичих]
[Найздаа илгээх]
|
Сэтгэгдлүүд
|
|
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ
овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
|
|