яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2013-04-06 - хаан нартайгаа хамт

хаан нартайгаа хамт

халхавчин цаадах нүд чинь
харанхуйд дасаж гүйцжээ
хальт мөлт гишгэлэг чинь
хайран хүслээ талхижээ

хагд өвс шарлаж
хахир салхинд хийсэх цагт
хаан нартайгаа чи
хамт дээшлэн мандана

халуун амь нас
хар тэргүүтний ирээдүйг
хатан дэлхийд чухамдаа
хайр гүй хүлээлт гэж алгаа

хангай нутаг эх дэлхий
хайлан уясахын цагт
хаан нартайгаа чи
хамт дээшлэн мандана

/ түмт чо. шинэ орчуулав/

...

[Шууд холбоос]

2013-04-05 - учрах тавьлан

учрах тавьлан

түмт чо. шинэ

монголын сарантуяа
миний хайрын цэцэгхэн
нарны алтан цацраг
сарны мөнгөн туяа
намуун шөнийн аяз
намрын талын шүүдэрхэн
наалинхай салхины алиал
нарлаг өдрийн мишээл
үзэг цаас нийлүүлэн
үг захиа үлдээж
үнэнч санаагаа илчлэн
үүрдийн дурсамж болгосон
үүшин нутагаас мордож
уужим талдаа буцсан ч
урд хөршдөө ирхээр
учран жаргах байлгүй
учрах тавьлан
...

[Шууд холбоос]

2013-04-03 - нутгийн хайр

нутгийн хайр

түмт чо.шинэ

сэр сэр салхи сэвэлзэн үлээгээд
сэм сэм санаа алдуулах нь учиртай
цэцэг өвс зөгий эрвээхий найрсаад
цэцэн цэлмэг бүжих нь урамтай

гургалдай дуугарч хараацай шулганан
гуниггүй тал уужимсаад
залуус баясан үерхэн дэгдэж
захгүй хөдөөд хайр бялхна

"элс манхны эх нутаг"хэмээх
эгшиг яруу найргийн тухай лекц
эрдэмт багшаасаа сонсож суугаа оюутан залуу
эрх бяцхан хүүхэд насаа мөрөөдөж

ухаан санаа нь хэдийн жигүүр ургаад
унасан шороо уугуул нутагтаа нисэн хүрч
унаган балчиртаа тоглож явсан
ухаа толгодод нь уусанхан жаргажээ

/1995 он/...

[Шууд холбоос]

2013-04-01 - хувь тавилан

хувь тавилан

түмт чо.шинэ

хоёр бяцхан нарсны чих
хоёр өөр тавилантай
нэг нь ууланд ургаж
нөгөө нь гэрт таригдав

уулын бяцхан нарс
амьдралын алаг цоог үзэж
айлын бяцхан нарс
асрал тэтгэвэрт нялуурав

халуун зуны наранд шарагдан
хахир өвлийн хүйтнийг тулж
уулын бяцхан нарс
асган чийрэг бойжно

дулаан гэрт тухалж
сэрүүн цонхноос сэрүүцэн
гэрийн бяцхан нарс
хэт танхил өсөв

гарагийн шимийг хүртэн
Гачгийг туулах зоригоор
гаднах бяцхан нарс
газрын гүүнд үндэслэв

айлынхан бордуур оруулж
ангасан үед нь усалж
өрөөн дэх бяцхан нарсаа
өөрийн хүүхэд шиг энхрийлэв

уулийн бяцхан нарс
удалгүй өсөж томроод
улс орондоо тусалж
уран барилгын н...

[Шууд холбоос]

2013-04-01 - хүүхэний нүд хүүгийн зориг

хүүхэний нүд хүүгийн зориг

түмт чо.шинэ

гүн усны цээл шиг
хүүхний нүд талимаараад
гүн ухаалаг оньсого болж
хүүгээс таавар нэхнэ

хүдэр загасчин болж хүү
хөнгөн завь сэлэн
хөх цэнхэр мандалд нь
хүний жаргал хайж яана

ботгон торомгор хүүхний нүд
болчимгүй давлагаан босговч
буужин шигээр хүүгийн завь сумдаад
буцаж цуцахын учиргүй

caйн сайхаанд хүрэхий төлөө
сайхсахь салхь бородалдирахгүйрахгүй
сал онгоц нь урван хөвөх юм бол
сажигдан унаж үрэгдэн дуусахаас ч сийхгүй

/1994 он/


...

[Шууд холбоос]

2013-03-30 - уугуул нутгын ургаа хад

уугуул  нутгын  ургаа  хад

түмт чо. шинэ

гол мөрний шүрүүн урсгал
гулдралын доороо чулуудыг хумин
хонь шиг номхноор хуйлруулан тууж
хосгүй ирийг нь мохоон мохооно

хонь болсон өөхөн чулууд
хонгын удаанд мөлгөр болж
хол эртэд ямар байснаа мартаад
хоёул гурвуулаа дүр дүрсээ гайхна

мөрний дунд ургаа хад
мэхийлгүй ханайн зогсоод
мэсэн хурц оройдоо
мөнх тэнгэр өөд асааж байна

өөхөн чулууд ургаа хадыг бүчиж
өмнөө түүнийг өөрсдийн ижил болохыг хүсээд
өшиж зүтгээд тус гарахгүй болохоор
өөлж муулаад өнхрөлдөн одов оо

ургаа хад усан дундаа
огтхон ч гуньсан шинжгүй
уран байгалийн нэгэн харуул болж
уугуул нутгаа сахиж үлдлээ

/1...

[Шууд холбоос]

2013-03-28 - дурлал

дурлал

түмт чо.шинэ

зочид сэлгэсэн ресторанд даан ч их
гэрэл гэгээтэй нь ичээмээр,
зохиогүй хөдөөлөг засал минь нэн ч зовоомоор.
зугааны ундаа хамгыг аврагч биш атлаа цомонд хийгдэж, 
зориг үгүйдсэн миний гapт байж ядан долгисоно.

чамд тоогдох болов уу гэж өөрөө би хэцүүхэн зовох  юм,
чиний харц тосохын тоолонгоор зүрх сүрхий булгилах юм.
цаашаа л харц буруулаад байхыг хувьдаа би хичээж,
чамайг гэрэлтүүлэгч тэр л дэнг цааш нь харуулмаар санагдана.

/1993 он/ зохиогч

...

[Шууд холбоос]

2013-03-28 - хүлээж чөхсөн бол яваач хэмээх дууны үгийн орчуулга


хүлээж цөхсөн бол яваач хэмээх дууны үгийн орчуулга

дуучин  тэнгэр
цомог  гэр нутаг

энэ муу тэр муухай гэж
элдвийг битгий ярь,
өрөөлийг сонжихын оронд
өөрийгөө шинж.

нарлаг өдөр үүд цонхоо онгойлгосон ч
нааш гарч ирэлгүй түдэх юм чи,
илчит наран ялан далангүй шарахаас
ичиж зовоод л байх юм чи.

байж ядсан бол яв чи
байжная гэсэн бол байж бай,
хүлээе гэсэн бол хүлээ чи
хүлээж цөхсөн яв чи.

/түмт чо.шинэ орчуулав/


...

[Шууд холбоос]

2013-03-27 - хүсэл

хүсэл

түмт чо. шинэ

од гараг болох минь яалаа
онгон зүрхний чамайгаа би
огторгуйн наран болгоод
орчлон хорвоогийн жамаар нь
орчинхон давхих сан
од гараг болох минь ч яалаа даа

энгүй өргөн далай болох минь  яалаа
энхрийхэн чармайгаа би
өвчүүн завь болгоод
энх цэнхэр мандалдаа
эргэцүүлэн зугаалах сан
энгүй өргөн далай болох минь ч яалаа даа

сэр  сэр салхи болох минь яалаа
сэтгэлийн амраг чамайгаа би
сэргэлэн цэцэг болгоод
сэвлэгээ зөөлөн дэлбээг нь
сэм сэмээрхэн илвих сэн
сэр сэр салхи болох минь ч аялаа даа

цаа  буга болох минь  яалаа
цайлган хайлган чамайгаа би
цагаан булаг болгоод
чангаа тайлах уснаас нь
цагийн за...

[Шууд холбоос]

2013-03-25 - бөрт чонын нутаг

Бөртэ чонын нутаг

түмт чо. шинэ

нар мандаж
сар шингэн
налуу тэнхлэг
салхитай эргэлдэнэ.

нүүдэлч малчид
сэрүүн бүсийн талд
нүүн сууна
сэлгэн сэлгэнэ.

эх хуурайн эзэд
эсгий цагаан туургатад минь
ид хөгжилтийн энэ зуунд
эзнээ болиод xaaчив

агт хүлэгүүд эзгүйрч
агсам тайгад өнчрөн
атар тал цөлжиж
ардаг салхинаа нутаг завхна.

газар дэлхий эргэлдэж
гашуун үнэн цайрна
галав эртний домог
гаргын сонор цавахдна.



...

[Шууд холбоос]


Хуудас: 15 » Нийт: 16
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ