яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2013-04-01 - хувь тавилан

хувь тавилан

түмт чо.шинэ

хоёр бяцхан нарсны чих
хоёр өөр тавилантай
нэг нь ууланд ургаж
нөгөө нь гэрт таригдав

уулын бяцхан нарс
амьдралын алаг цоог үзэж
айлын бяцхан нарс
асрал тэтгэвэрт нялуурав

халуун зуны наранд шарагдан
хахир өвлийн хүйтнийг тулж
уулын бяцхан нарс
асган чийрэг бойжно

дулаан гэрт тухалж
сэрүүн цонхноос сэрүүцэн
гэрийн бяцхан нарс
хэт танхил өсөв

гарагийн шимийг хүртэн
Гачгийг туулах зоригоор
гаднах бяцхан нарс
газрын гүүнд үндэслэв

айлынхан бордуур оруулж
ангасан үед нь усалж
өрөөн дэх бяцхан нарсаа
өөрийн хүүхэд шиг энхрийлэв

уулийн бяцхан нарс
удалгүй өсөж томроод
улс орондоо тусалж
уран барилгын нуруу тулгуур болов

өнөөх пэнсний нарс
өсөж томорсон юмгүй
гэр зуур чимэг хачир болж
гийчин зочны л нүд хужирлана

/1996/


[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд

Бичлэг: 144 » Нийт: 152
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ



:-)
 
xaax