уугуул нутгын ургаа хад түмт чо. шинэ гол мөрний шүрүүн урсгал гулдралын доороо чулуудыг хумин хонь шиг номхноор хуйлруулан тууж хосгүй ирийг нь мохоон мохооно хонь болсон өөхөн чулууд хонгын удаанд мөлгөр болж хол эртэд ямар байснаа мартаад хоёул гурвуулаа дүр дүрсээ гайхна мөрний дунд ургаа хад мэхийлгүй ханайн зогсоод мэсэн хурц оройдоо мөнх тэнгэр өөд асааж байна өөхөн чулууд ургаа хадыг бүчиж өмнөө түүнийг өөрсдийн ижил болохыг хүсээд өшиж зүтгээд тус гарахгүй болохоор өөлж муулаад өнхрөлдөн одов оо ургаа хад усан дундаа огтхон ч гуньсан шинжгүй уран байгалийн нэгэн харуул болж уугуул нутгаа сахиж үлдлээ /1998 он/
|