түмэт чо.шинэ
ховч чоно
шүүхэд чоно ууртай орж
шарнадын ял гэмийг шижигнэтэл заалдав:
"шарнад бол ой тайгын эзэрхэгч
шугуйн олныг түйвээдэг хорлон сүйтгэгч мөн.
огтын гэм зэмгүй буга уруу
уржигдархан гэтэж байсныг би харсан,
уран тэшдэг тэр бугыг тасчин тасчиж
уруул шүд ам хамраа цусдсаан.
өөрт нь хор уршиггүй ишиг уруу
өчигдөрхөн дайран довтолсоныг би үзсэн,
өчүүхэн буурай тэр ишгийг сийчин сийчиж
өлөн ховдог гэдэс санаагаа бордсон.
хэвтэртээ байсан нэг үүр бүжин
гэгээрэхийн үед бүхнээрээ сөнөсөөн,
гэмт шарнад тэднийг цөлбсөн төдийгүй
хэтэрхийлэн эх туулайг ч хөнөөсөөн.
хоёрхон хоногт гарсан харсалт хэргүүд
хо...