яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2013-03-22 - ховч чоно

түмэт чо.шинэ

ховч чоно

шүүхэд чоно ууртай орж
шарнадын ял гэмийг шижигнэтэл заалдав:
"шарнад бол ой тайгын эзэрхэгч
шугуйн олныг түйвээдэг хорлон сүйтгэгч мөн.

огтын гэм зэмгүй буга уруу
уржигдархан гэтэж байсныг би харсан,
уран тэшдэг тэр бугыг тасчин тасчиж
уруул шүд ам хамраа цусдсаан.

өөрт нь хор уршиггүй ишиг уруу
өчигдөрхөн дайран довтолсоныг би үзсэн,
өчүүхэн буурай тэр ишгийг сийчин сийчиж
өлөн ховдог гэдэс санаагаа бордсон.

хэвтэртээ байсан нэг үүр бүжин
гэгээрэхийн үед бүхнээрээ сөнөсөөн,
гэмт шарнад тэднийг цөлбсөн төдийгүй
хэтэрхийлэн эх туулайг ч хөнөөсөөн.

хоёрхон хоногт гарсан харсалт хэргүүд
хоол нойр хоёрыг минь хороолоо шуу,
хогийн муу шарнадын ялыг шүүн шийтгэж
хотол амътаныг амаржуулах болов уу" гэжээ.

заан шүүгч чонын тооцолтыг тэвчээртэй сонсож
зараа бичээчтэйгээ нүд ирмэн инээлдээд:
"заа хөөрхий чоно гуай зүйтэй юм ярилаа
задарсан муу шарнадыг шийтгэхдээ таарна.

гэхдээ нэг учрыг бид ойлгохгүй
бурхан сэтгэлт чоно танаас асуумаар байна,
гэдэс өлсөхдөө та юу иддэг бэ
буга ишиг туулай таны садан уу?"гэв.

битүүхэн хошигнолд чоно бэрхдэн сандарч
билгийн ухаан нь биедээ үгүй болж:
"би хэдийгээр нэг хоёрыг барьдаг ч
бишгүй олныг шарнад шиг баллаагүй"гэжээ.

ойворгон чоно шарнадыг заалдсаны учир нь
ойн олныг ганцаар эзлэх санаа байжээ,
өөлж шарнадын гэмийг ярьсан шалтгаан нь
өөрийн нүгэл хилэнцээ балласан явдал байжээ.

/1995 он/

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд

Бичлэг: 151 » Нийт: 152
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ



:-)
 
xaax