бо. цэнгэл: баяртай нугын жаахан чөлөөнд хоёулаа саллаа даа тохой хүрэхгүй зайд хоёр зүгт явлаа даа тохойрч урсах хайр эргээ эвдсэнийг яая нураад л эвлэрэх дурлал энгэрээс холдосонг яая нуурын халцгай дэнжид нууж золгочихоод саллаа даа ая дуу ч хүрэхгүй айлын үүдэнд очлоо доо амраг моддын оройгоор манан татсаныг яая намрын шувууны сүүдэр газарт өнчрөсөнийг яая баяртай гэсэн үгийг хэлж барсангүй саллаа даа нимгэн дээлийн чинь ханцуй дээр нулимс болоод хоцорлоо доо нүдэн булгын ус нь харгиа татсаныг яая барьц муутай бөх шиг ганцаар хоцорсныг яая нугын жаахан чөлөөнд хоёулаа саллаа даа тохой хүрэхгүй зайд хоёр зүгт явлаа даа тохойрч урсах хайр эргээ эвдсэнийг яая нураад л эвлэрэх дурлал энгэрээс холдосонг яая / түмт чо. шинэ хөрвүүлэв/
|