2013-05-05 - Туулын Гурван Шувуухай
Туулын Гурван Шувуухай Р . Тэнгис / Ордос / Туулын Гурван Шувуухай Уулын Дээгүүр Ниснэ Дуулам Хорвоогийн өвөрт Урван Эргэн Ниснэ Сарны Мөнгөн Цацрагт Жигүүрээ Билүүдэн Ниснэ Намрын Тунгалаг Саранд зүсээ Тольдон Ниснэ Туулын Гурван Шувуухай Уулын Цаанаас Жиргэнэ Туулын Шуугианаа чагнан Уяран Хайлан Жиргэнэ Уул Уулын Дээгүүр Уртын Аяндаа Жиргэнэ үүл үүлийг зүсэж Огторгуйн Тагнайгаар Ниснэ Буурал Хорвоогийн Тоосыг Бутраан Садраан Ниснэ Буянтай Нутгаа Угийлэн Буйлан Хайлан Ниснэ Нуураа үгүйлсэн Хунгийн Нулимс Дагаж Ниснэ Нутгаа Санасан Хүний Сэтгэл Уярааж Ниснэ Намрын Мөнгөн Тэнгэрээр Наашаа Цаашаа Ниснэ Нарны Торгон Цацрагаар Наадан Саатан Ниснэ Холын Цэнхэр Агаараар Дуугаа Хоргодуулан Ниснэ Хонин Бор Нүдэндээ Нулимс Бөмбөрүүлэн Ниснэ Туулын Гурван Шувуухай Тун ч Уяруун Жиргэнэ Туулын Усаа Мөрөөдөөд Дуулан Уяран Жиргэнэ Бум Бужигнасан Хорвоогийн Бутрах Тоосонд Ниснэ Булаг Шанд Усны Бургил-оо чагнаж Ниснэ Алаг Борлог Амьдралын Алхаан Дээгүүр Ниснэ Арын Уудам Нутгаа Алсаас Дараалаад Ниснэ Хаврын Галуу Ирэхэд Харихаар Зориод Ниснэ Харааны Цэнгэг Агаараар Халин Дүүлэн Ниснэ Сэтгэлд Хоргодосон Шувуухай Сэмээрхэн Тэгээд Ниснэ Сэрэх Харахын Чөлөөнд Сэтгэл энсээж Холдоно Туулын Гурван Шувуухай Уулан Дээгүүр Жиргэнэ Туулын Усандаа Буцахаар үүлэн Дээгүүр Жиргэнэ Танимаар хан Дууг нь чагнан Талын Бороо Шивэрнэ Танхил Гурван Шувуухай Даан ч Холдон аяарлана Уяруун Дууг нь чагнасаар Сэтгэл Нэг Л Энсрэнэ Урваад Ирэхийг нь Хүсэхэд Итгэл Алдрам дэнслэнэ Аялан Ниссэн Шувуухай Аяндаа Мэнд Яваасай Ар Хангай Нутагтаа Амар Мэнд-хэн Хүрээсэй Туулын Гурван Шувуухай Даан ч Хөөрхий Шувуухай өвөр Нутгийн Агаараар өрөвчхөн Жиргэсэн Шувуухай / түмт чо. шинэ хөрвүүлэв / 
|
[Сэтгэгдэл бичих]
[Найздаа илгээх]
|
Сэтгэгдлүүд
|
|
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ
овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
|
|