он цаг га. чин-баатар/1976 2010/агсны шүлэг он цаг яг л үерийн усан мэт оноо алдаа хоёрын минь дундуур шуугин урс-хуй ширэн-гэтэж үлдсэн шарилж хамхуул мэт ширэлдсэн бодоллоо тэврэн хойно нь би үлд-хүй... он цаг яг л хаврын салхин мэт уран-хай хадаг шиг мөрөөдлийг минь сэмэлэн сэмэлэн исгэр-хүй өгөрсөн хожуул мэт гоонь ганцаараа өвгөрсөн дуртгалаа хэмлэн энд би зогс-хуй... он цаг яг л аадрын бороо мэт оорцог хад шиг биеийг минь довшилон өнгөр-хүй сэтгэлд шаагих дуртгалдаа шаналан баясан шүдгүй буйлаа омолзуулан залуу насаа үгийлэхүй... / 2008.3.10; түмт чо. шинэ хөрвүүлэв / 
|