яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2013-05-16 - түмт чо.шинэ: хотын даргийн зовнил

түмт чо.шинэ: хотын даргийн зовнил

урьд нэгэн хот байж гэнэ.хотийн ард нь цөм амьтад юм санж.энэ хот нь нэг л их биш ч замын хөдөлгөөний эмх зурам муу, үргэлж тэрэг машины аваар гардаг байжээ.
хотын дарга зараа гуайг энэ асуудал их зовоожээ.тэгээд нэг өдөр зараа гуай түшмэл туулайдаа:
- манайхны замын хөдөлгөөний эмх зурам маш муу байна.чи нэг шийдвэрлэх төсөл гаргачихдaа гэж тушаав.туулай түшмэл:
- за,би бодож үзье гэжээ.
туулай хариад гурван өдөр бодож  нэгэн  арга олж зараа даргадаа очин:
- зар тавиж хэн caйн арга гаргавал түүнд 8000 төгрөг шагная гэж зөвлөв.тэгээд дараа өдөр нь зээл гудамжинд хотын даргын нэрээр газар сайгүй зар наажээ.
хулгана өвгөн зарыг үзээд хотын даргын  яам дээр хүрч иржээ.тэр:
- хүн төрөлхтөний нийгэм улаан, ногоон  гэрлээр замын хөдөлгөөний эмх журмыг сахиулдаг шуу гэж мэргэлэв.
зараа дарга сонсоод толгой дохин сайшааж бамбаршыг томилон хотын тоонолжин замуудад цөм улаан ногоон гэрэл угсарчээ.гэхдээ санасанаас гадуур болж замын хөдөлгөөний эмх зурам улам бүр муудав.заримдаа дөрвөн зүгээс ирэх машинууд уртаа гэгч мөрлөөд ногоон гэрэл асахыг хүлээнэ.заримдаа аль  аль нь ч зогсолгүй явцгаана. ингээд тэрэг машин мөргөлдөж замын цагдаа ч их олоноор шархдаж гэмтэсэн байна.үүнд хотын дарга зараа гуай уурлахийн ихээр уурлаж бүх хотын золооч нарын хуралыг хуралдуулан:
- замын хөдөлгөөний журамыг зөрцсөн золооч нэг бүрийг 10000 төгрөгөөр торгоо. үүнээс хойш ногоон гэрэл асаж байвал яв,  улаан гэрэл асавал зогсож бай гэж сургав.
гэвч золооч нар санал нэгдэхгүй байж,
- юуных нь улаан, ногоон гэрэл гэх юм   бэ? бид ер олж үзээгүй.
зараа дарга хурал тарахыг зарлаж зөвхөн хуралд уригдан ирсэн хулгана өвгөнийг үлдээж асуудалыг судлав. хулгана өвгөн:
- хүн төрөлхтний амьтан судлалын эрдэмтэнийг уриж энэ асуудлыг шийдвэрлүүлбэл ямар? гэж зөвлөв.тэгээд эрдэмтэнд очин учраа хэлсэнд:
- амьтад бараг цөмөөрөө өнгөний харлган болох тул тэд зөвхөн хар цагаан хоёр өнгийг олж үздэг. иймээс таны золооч нар буруудсангүй шуу гэж сануулав.
зараа дарга хотдоо буцсаны дараа  зарлиг буулган замын уулзруудын ногоон дэнг цөм цагаан дэнгээр солиулж:
- цагаан гэрэл асаж байхад яваж болно, хар гэрэл асавал даруй зогсох хэрэгтэй гэж зарлигдав.
найзууд аа,зараа дарга яагаад улаан дэнг солуулсангүй бэ?


[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд

Бичлэг: 133 » Нийт: 152
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ



:-)
 
xaax