яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2014-03-02 - м.хассод:агуу их өөлүн ижий

м.хас сод:агуу их өөлөн иж ий

уурагт цагаан сүүгээ
шимүүлэн шимүүлэн өсгөсөн
ухаант мэргэн үгээрээ
сурган сурган хүмүүжүүлсэн
алтан дэлхийн эх
агуу их өөлөн иж ий
бурхан халтаны жимсээр
бондгор хүүхдэдээ тэжээсэн
булаг усны загасаар
бор хонгыг туулсан
алтан дэлхийн эх
агуу их өөлөн иж ий
саран нарны гэрлээр
санаа сэтгэлээ сүүл эсэн
салхи борооны дундуур
саадаг сумаа хөвчлөсөн
алтан дэлхийн эх
агуу их өөлөн иж ий

/ Түмт Чо. Шинэ хөрвүүлэв/



...

[Шууд холбоос]

2014-02-28 - м. хас сод:нар сарны учрал

хас сод:нар сарны учрал

хурдан морины туурайдаа
хуй салхийг гишгэж
хурц мэргэн Есүхэй хан
Хонгирадын нутагт орлоо

Хонгирадын эзэн дай цэцэн
холоос угтан авч
хун цагаан гэртээ
хурим бэлтгэн зочлов

архи найрын дунд
аяны учирийг хэлэлцэж
aлдрай хөвгүүн тэмүжиндээ
авгай гуйхыг мэджээ

дай цэцэн эс мэдэгчээр
Тэмүжин сэмээр ажсанд
тэнгэрийн хөвгүүний сүр гэрэл
түүний биеэс харагдана

луу гийн хоёр нүдэн дээр
гардын жигүүр шиг хөмсөгтэй
хасын саран царай дээр
хайрхан уул шиг хамартай

өндөр сүрлэг нуруундаа
өрлөг төрийг өргөмөөр
өргөн ханагар цээжиндээ
өнөр дэлхийг багтаамаар

ер бус ийн энэ хөвгүүн
ертөнцийн эзэн мөн гэж
үзэж тоо...

[Шууд холбоос]

2014-02-28 - м. хас сод:учиртай тоглоом

м. хас сод:учиртай тоглоом

хан Есүхэй баатар
хамаг анчдаа дагуулж
жадат уулыг дайвуулж
харанхуй шугуйг найгуулж

мянга  мянган ооноос
мax мараатайг харваж
түмэн түмэн бугаас
тураг тарганыг намнаж

хүн бүхэн баясалдаж
хүлэг бүхэн янцгаалдаж
хүчит нумыг хүнгэнүүлж
хүрэл зэвийг жингэнүүлж

авын их олзоо
ачаа дүүрэн ганзагалж
айл хөрш даяараа
асар баяртай харьж ирлээ

наана их уурагтаа
наадаж байсан хүүхдүүдийн
нарсан модны дов дахь
найрсаг тоглоомыг гайхав

хайртай хөвгүүн Тэмүжин нь
хамаг хүүхдээр үйлчлүүлж
хан сууринд сууж
хатан буулгаж байв

нарсан модон хүлэгтэй
навчит бургасан шүхэртэй
намба сүртэй хүүгээ хараад
наглаа Есүхэ...

[Шууд холбоос]

2014-02-21 - м. хассод: тэмүүжингийн өлгий

м. хас сод: Тэмүжиний өлгий

түмд  урианхайн жарчуудай
төрөлх мэргэн ухаантай
төрсөн нутагтаа хүндтэй
төлөг үздэг эрдэмтэй

хатан өөлүнээс төрсөн
хас болор шиг Тэмүжинийг
халуун алгандаа өргөж
харан харан шинжиж:

тэмдэг бэлгийг үзвээс
тэнгэрийн хөвгүүн мөн гэж
дуун алдаж хашхирав
толгой бүхүйн залбирав

хүндэт энэ хүнийг
хүсэр тавиж болохгүй
хөндий хий агаарт
хүндэтгэн асраж тэжээ гэв

хий агаарт тэжээхийг
хэрхэн биелүүлж чадах бэ гэж
хатан өөлүн жарчиудайгаас
хариу асууж илгээв

заа би биелүүлж өгөе гэж
жарчиудай өөлүнд хэлээд
загын түмэн бургаснаас
зах дараалан шилж

алтан яст бургасыг
аргалын галд залж
агуу хүнийг саадуулж...

[Шууд холбоос]

2014-02-13 - хассод:тэнгэрлэг хөвгүүн мэндлэв

тэнгэрлэг хөвгүүн мэндлэв

онон мөрний ус
ойлон ойлон давлагаалж
оюун ногоон дэнжид нь
олон сүрэг алагшив

цэнхэр униарт ууланд нь
цэцэг булаалдан дэлгэрч
цэвэр тунгалаг агаарт нь
цэгцүүхий болжмор жиргэв

арван сарын тээштэй
алмайрч явсан өөлүн
асрагч хоёр охиноор
ар өврөө түшүүлж

Дэлүүн болдог  уулын
дэлгэрэх цэцгийг сонирхож
дээгүүр нисэх шувууны
дэвдрэн донгодохыг сонсож

санаа сэтгэл тайвширан
саравчилж холыг харахад
сайхан гүгэл зандан
самсаа хамарт анхилав

анхилам үнэр үнэсэдмэгч
алтан хэвлий өвдөв
анх урагаа тоочвол
арван сар болжээ

гэнэт бачим дурдсанаас
гэрт харих завгүй
хичээнгүй хоёр асрагч нь
хэвтүүлж нөмөрлөж э...

[Шууд холбоос]

2014-02-12 - м. хассод:өөлүн үжиний бэлэгт зүүд

23365
өөлүн үжиний бэлэгт зүүд

үзэсгэлэн сайхан өөлүн хатан
өргөө цагаан гэртээ нойрсож
өлзий бэлэгт нэгэн зүүдээр өрлөг
тэмүүжинг жирэмслэв

амгалан цагаан гэрийн тооноор
алтан од харван ирээд
асах голомтын тоногт тосож
арван ханатад гэрэл сацрав 

цагаан морь унасан
цацагт мөнгөн дуулгатай
саран тунгалаг царайтай
сайхан мушгиа сахалтай

одон тунгалаг нүдтэй
урт ишт жадтай
Есөн тохой биетэй
ертөнцөд хосгүй хүн

өөлүн эхийн өмнө
өвдөг нугалан сөхөрч
үр хүүхэд нь болж
өргөж сугадан асрав

энэ сонин зүүднээс
эх өөлүн цочин сэрж
эргэн тойрнийг харвал
эрдэнийн гэрэл сацрана

тэр гайхамшиг зүүдээр
тэмүүжин хөв...

[Шууд холбоос]

2013-11-19 - шинэ байрны найранд

шинэ байрны найранд

саа  мөнгөн   сараны гэрлийг цацруулан залсан
сааршгүй бат ерөөлийг зангидан  заяасан
сайхан хайрын уянгыг хөглөнхөн аялсан
caйн үрсийн дууг цалгиулан бялхаасан
өргөө гэрт тань
өег жаргал  дүүрэн байхын
өлзий дэмбрэлт ерөөлийг
өргөн өргөн тавиж байна

[Шууд холбоос]

2013-08-12 - эргэн санахуй

эргэн санахуй

сургуулиа дүүргэж ажилд гарахад
сурах юм бас ч зөндөө
сунатал зүтгэж байр суурь тэмцэхэд
согтоох архи бас ч хэцүү

анхаарч үзсэн эрдэм ном
аян холд нимгэрэн бүдгэрээд
авах цалин асар бага
аманд ч үгүй хамарт ч үгүй

хууль дээгүүр хуудуу доогуур
худлаа зусардалт хурал хуй энээ тэрээхэнд
хуугисан залуу нас шуугьсан он жилүүд
хурдтай ч өнгөрч ёртой ч арилжээ


...

[Шууд холбоос]

2013-08-07 - түмт шинэ: албан хаагч аль нэгэн эрхэмд

түмт шинэ: албан хаагч аль нэгэн эрхэмд

амралт чөлөө нь
амраг-жин гоогын өрөөнд
ажил хэрэг нь
албан дайллагын ширээнд
ажилтан судлал нь
арилжаа бизнесийн солилцоонд
асар барилга нь
авцаа  наймааны нөмөрт
үүрэг харалт нь
хурай урианы хашхираан
үү-дэлт шинэчлэл нь
хурал цуглааны индэрт
төсөв төсөл нь
дөрвөлж ширээний халаасанд
дөнгүүр суртал нь
дөрвөлжин бичгийн мэдэгдэлд
ядуу бууруулалт нь
яст мэлхий алхаанд
яг caйн нь
явсан хойнохын харуусалд
ялаг бүтээгдэхүүн нь
зар рекламын хог-онд
яруу бүтээл нь
зардал тооцооны хуудсанд

...

[Шууд холбоос]

2013-07-13 - түмт шинэ: илжиг арслан болж хөглөсөн нь

түмт шинэ: илжиг арслан болж хөглөсөн нь

илжиг нэг өдөр бэлчээрээс арсланы арьс олжээ. тэгээд нөөхийг нөмөрч нуурын хөвөөнд очин зүсээ тольдоод:
-эв-үү халаг, одоо би чинь арслан болчхлоо шдээ. хэн ч намыг илжиг хэмээн элэг бариж цадахгүй болсондaа гэж ханхалзаж гэнэ.
илжиг ойд орвол түүнтэй халз мөргөсөн зэрлэг гахай хөл  нь чичрэн хэл нь ороолдож:
-а...а... арслан аав гэж дуу алдан эргэж дутаагаад мод мөргөж үхжээ.
-нээрэн бахтай гэж илжиг сэмээр баярлажээ.
үнэг учраад балаг алдаж:
- арслан гуай,амь өршөө хэмээн гуншжээ.
хуурамч арслангаас ойн амьтад цочиж тайван байдлаа алдлаа.сармагчингууд гүйж ү...

[Шууд холбоос]


Хуудас: 13 » Нийт: 16
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ