яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2014-02-21 - м. хассод: тэмүүжингийн өлгий

м. хас сод: Тэмүжиний өлгий

түмд  урианхайн жарчуудай
төрөлх мэргэн ухаантай
төрсөн нутагтаа хүндтэй
төлөг үздэг эрдэмтэй

хатан өөлүнээс төрсөн
хас болор шиг Тэмүжинийг
халуун алгандаа өргөж
харан харан шинжиж:

тэмдэг бэлгийг үзвээс
тэнгэрийн хөвгүүн мөн гэж
дуун алдаж хашхирав
толгой бүхүйн залбирав

хүндэт энэ хүнийг
хүсэр тавиж болохгүй
хөндий хий агаарт
хүндэтгэн асраж тэжээ гэв

хий агаарт тэжээхийг
хэрхэн биелүүлж чадах бэ гэж
хатан өөлүн жарчиудайгаас
хариу асууж илгээв

заа би биелүүлж өгөе гэж
жарчиудай өөлүнд хэлээд
загын түмэн бургаснаас
зах дараалан шилж

алтан яст бургасыг
аргалын галд залж
агуу хүнийг саадуулж
аятай өлгий засжээ

толбогүй цагаан хурганы
тулам арсан дотор
дорнын бэлэгт тарианы
есөн зүйлийн үрийг дүүргэж

дэвсгээр болгон дэвсэж
дурдан панс хоргой
торгын есөн зүйлээр
тормсон гархыг чимэглэв

есөн рашаан булагын
есөн зүйлийн усанаар угааж
есөн зүсэмийн гүүний
сүүг сүрчиж тахив

өнгийн есен ундаа
өрөм тос тараг зөөхийг
өндөр өргөсөн жарчиудай
өлгийг мялааж ерөөхдөө:

тэгш  сайхан өлгийд хэвтэсэнээр
тэнгэрийн үрст тэмцэл үл халдтугай
бургасан модон өлгийд хэвтэсэнээр
богдын үрст буртаг үл болтугай

хас сайхан өлгийд хэвтэсэнээр
хан хөвгүүн чи
хамгыг эзлэгч
хаан сууж oлныг амуултугай

дээд хөндий өлгийд хэвтэсэнээр
дэлгэрэгч богд чи
дэлхийг эзлэгч эзэн болж
нийтийг жаргуултугай гэжээ

үлэмж буянтнийг бүүвэйлсэнээс
өлгий хэмээн нэрлэж
маш буянтийг энхрийлсэнээс
манцуй хэмээн дуурсажээ

өрлөг тэмүүжинг саатууласан
өлгий манцуй нэрийг
өнөр монголын хойчис
өнөө болтол уламжласаараа

2012.09.19


[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд

Бичлэг: 124 » Нийт: 152
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ



:-)
 
xaax