м. хас сод:учиртай тоглоом хан Есүхэй баатар хамаг анчдаа дагуулж жадат уулыг дайвуулж харанхуй шугуйг найгуулж мянга мянган ооноос мax мараатайг харваж түмэн түмэн бугаас тураг тарганыг намнаж хүн бүхэн баясалдаж хүлэг бүхэн янцгаалдаж хүчит нумыг хүнгэнүүлж хүрэл зэвийг жингэнүүлж авын их олзоо ачаа дүүрэн ганзагалж айл хөрш даяараа асар баяртай харьж ирлээ наана их уурагтаа наадаж байсан хүүхдүүдийн нарсан модны дов дахь найрсаг тоглоомыг гайхав хайртай хөвгүүн Тэмүжин нь хамаг хүүхдээр үйлчлүүлж хан сууринд сууж хатан буулгаж байв нарсан модон хүлэгтэй навчит бургасан шүхэртэй намба сүртэй хүүгээ хараад наглаа Есүхэй илбээд: бяцхан хүү минь одоо бэр хэлэлцэх болжээ бэлэгт сайхан тоглоом нь биелэх шинжтэй гэж инээв орчлонгийн хөх тэнгэрээс одны гэрэлтэйг сонгохоор олохнууд аймгийн төрхмөөс охины caйныг олохоор алдарт баатар Есүхэй хан арваад морьт наа дагуулж aлдарай хүү Тэмүжин тайгаа алсын хонхрадыг чиглэв
/ Түмт Чо. Шинэ хөрвүүлэв/
|