яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2014-02-28 - м. хас сод:нар сарны учрал

хас сод:нар сарны учрал

хурдан морины туурайдаа
хуй салхийг гишгэж
хурц мэргэн Есүхэй хан
Хонгирадын нутагт орлоо

Хонгирадын эзэн дай цэцэн
холоос угтан авч
хун цагаан гэртээ
хурим бэлтгэн зочлов

архи найрын дунд
аяны учирийг хэлэлцэж
aлдрай хөвгүүн тэмүжиндээ
авгай гуйхыг мэджээ

дай цэцэн эс мэдэгчээр
Тэмүжин сэмээр ажсанд
тэнгэрийн хөвгүүний сүр гэрэл
түүний биеэс харагдана

луу гийн хоёр нүдэн дээр
гардын жигүүр шиг хөмсөгтэй
хасын саран царай дээр
хайрхан уул шиг хамартай

өндөр сүрлэг нуруундаа
өрлөг төрийг өргөмөөр
өргөн ханагар цээжиндээ
өнөр дэлхийг багтаамаар

ер бус ийн энэ хөвгүүн
ертөнцийн эзэн мөн гэж
үзэж тоосон дай цэцэн
охин Бөртээлжинээ учруулав

хурийн сайхан цэцэг шиг
хун цагаан охин
хулсан лимбэ шиг дуугаар
холын зочинд мэндлэв

хас цагаан бүртгэлжин
ханат гэрийг гэрэлтүүлсэнд
хан Есүхэй баатар
хараа бэлчээн шинжив

нүд дүүрэн галтай
нүүр дүүрэн гэрэлтэй
навчин сайхан хөмсөгтэй
нарийн хээнцэр бэлхүүстэй

төрсөн галбир төрх нь
төв ихэмсэг шинжтэй
төрийн эх болох ийн
төлөв илхэн тодорно

бахдан бахдан шинжээд
баатар Есүхэй тоов
бэрээ болгох санаагаа
бяцхан Тэмүжинд хэлэв

ухаант хүү Тэмүжин
урагш давшин сөгдөж
учирсан сайхан бөртээтэй
ураг холбохыг зөвшөөрөв

нарс майлсан мод
намаа салаагаараа холболдов
налгар хөх тэнгэрийн
наран саран учрав

/ Түмт Чо. Шинэ хөрвүүлэв/

 

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд

Бичлэг: 122 » Нийт: 152
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ



:-)
 
xaax