яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2015-08-25 - Х.Бөхманд: Чөдөр өвс / цуврал дөрөв/

Х.Бөхманд: Чөдөр өвс / цуврал дөрөв/ 

Хар гол

Шувуугаа шимсэн
Хар гол
Тэнгэрээ ч хатаажээ.
***
Харц эсгэсэн онгоц
Хар голын дээгүүр өнгөрнө.
Хар шувуу сүүдрийг нь урна.
***
Хар голын ус
Хашлага дамжин урсана...
Хагас бичсэн шүлэг энэ аж.
***
Малын цуваа хэрчсэн
Засмал зам
Билүү шиг...
***
Ургасан цэцгээс илүү
Ургасангүй цэцгийг тод санадаг
Ургах гуниг минь...

Яруу найргийг хэн бичиж чаддаг юм бэ

Бурхан
Эсвэл
чөтгөр 
***
Тэнгэр дүүрэн шувууд
Тэр чигээрээ цэцэг
Гундах зун...

Хоёр мод

Хорвойсон мөчрөөрөө
Зун дуудна,
Хугарсан салаа нь Бураалчихжээ.
***
Чамд гологдсон
Пальто-г харсаар
Чиний зун болчихлоо би
***
Миний бичсэн шүлгийн цаа...

[Шууд холбоос]

2015-08-21 - Х.Бөхманд: Чөдөр өвс / цуврал гурав/

Х.Бөхманд: Чөдөр өвс / цуврал гурав/ Чи юу ч биш Би галзуу Чамаар дуудуулаагүй цагтаа Галзуу... 2013.11.30 *** Даарч байсан. Даарч байна уу гэж асуухаас чинь өмнө Даарч байсан... 2013.11.30 *** Ганцаардлаа ханьтай байлгах гэж Гартаа юм атгаад явах нь ээ... *** Ямар дохиолдолд инээдэг юм бэ гэж Инээж суухад чинь Яах аргагүй инээсэн минь... 2014.2.8 Sakura Нус гоожчихоод, Хайртай гэдэг үг Харин давстай... 2014.5.4 Утаа -Монголчуудад зориулав Утаагаа ярьдаг Утаан дундаа суудаг утаа... 2014.10.27 *** Орхигдсон бага сургуулийн байшин холоос Авс шиг харагдд...

[Шууд холбоос]

2015-08-17 - Х.Бөхманд: Чөдөр өвс / цуврал хоёр/

Х.Бөхманд: Чөдөр өвс / цуврал хоёр/ 

Ижилсэх анир

Чамайг шүд хавирахаар сэрээд 
Орхиул сажихаар
Токио бүр сүүний шөнө...
2013,1,4
***
Танхилхан охинтой
Fiji-san-д гарлаа.
Шөвийсөн уруул уул...
***
Sakura дэлгэрснийг
Хэн нэгнээс сонсох нь
Sakura харсан ч гоё...
2013,1,26
Хоньчин

Эрэг дэрлээд унтав.
Сүүдэр нь шилжээд сэрхээр
Сурлагын шинэ он...
2013,1,28
Амьдрал

Тогоон гэрээс гарвал
Өөрөө ч
Тогоон гэр
2013,4,7
Хайр

Ядам хуруу...
Ядам хуруунд хи бөгж...
Шигчий хуруу...
2013,4,7
***
Дэрвэсхиймээр өнчин өдөнд
Хаврын салхи
Гологдом уйтай...
2013,4,7
Дэлгэрмээр цэцэгт
Гар хүрэхэд
Алганд нүд...
2013.4.11
Өөрт чинь авсан дээл
Намайг ч дулаал...

[Шууд холбоос]

2015-08-12 - Х.Бөхманд: Чөдөр өвс / цуврал нэг/

Х.Бөхманд: Чөдөр өвс / цуврал нэг/
 
***
Хаврын ногоо
Харагдахгүй
Үнэр нь ургана
***
Үхэр зулгаасан цэцгэн дээр
Эрвээхий суухыг харлаа.
Хэнийг нь тэнэг гэх бол?
2013,5,27 Tokyo
***
Дэнгийн доор харанхуй
Эрвээхий нисэх нь
Харагддаггүй...
2013.4.3 Tokyo
***
Халуун кофе-ээ асгав
Халуун биш гэх шиг
Харласан чигээрээ газарт...
2014.10.27 Tokyo
***
Онгойлгосон цонх
ниссэн эрвээхий
бүр хээр тал...
2012.1.6 Sakuba хот
***
Далиа сэгсчих болжморыг хараад
Шүхрээ шидэхэд ч
Шүхэртэй агшин...
2012,5,13 Сакуба хот
***
Харагдахын төлөө
Харагдахгүй дэлгэрдэг
үгүйгийн цэцэг...
***
Тамхиа болив.
Хортой гэдгийг нь
М...

[Шууд холбоос]

2015-08-10 - Х.Бөхманд: Үүл

Х.Бөхманд: Үүл

-Намайг бага байхад маны нутагт
Ноолуурт шороо биш
Шороонд ноолуур холиж зарсан
Нэг худ аав байсан юм...

Үүл -
Тэнгэрийн ноолуур юм.
Гуужихад нь булаацалдаж
сэгсчсээр байж
Ширхэг үнэгүй болгосон юм.
Гэхдээ шороо холиод зарахад
болдог л биз...

Okinawa
2015.06.17

/Түмт Шинэ хөрвүүлэв /


[Шууд холбоос]

2015-08-08 - Х.Бөхманд: Тагтнаасаа

  Х.Бөхманд: Тагтнаасаа


-Энэ хотыг хүмүүс бор шувууных гэдэг
Энүүхнээр биеэ үнэлэгч биш нэг охин байнга орж гардаг...

Тагтнаасаа далласан гар минь
Чанх дээшээ тэнгэр
Үүлтэй баяр минь
Цагтаа үүл
Борооных л байх албагүй ээ...

Тагтнаасаа үдсэн гар минь
Цагаан хар газар
Өвстэй гуниг минь
Чамд би
Хайрын л байх шаардлагагүй ээ...

Тагтнаас чи минь
Долоон давхар холоо...
Тагтнаас чинь би чамд
Таван давхар ойр оо...
Тагтан дээрээ би
Ороо,бас сэтгэлээ дэлгэж ээдэг ээ...

2015.06.16
Okinawa
/ Түмт шинэ хөрвүүлэв/ 

...

[Шууд холбоос]

2015-08-08 - Х.Бөхманд: Ганцхан нутгаа санахад л гоёо

 Х.Бөхманд: Ганцхан нутгаа санахад л гоёо 
Эвхэрсэн давлагаагаар 
Эргэндээ цугларсан 
Чулуудын дунд зогсохдоо 
Чамаас олсон бухимдалаа 
Цэлэлзэх далайгаар зөөлгөх гэж 
Цагаан чулуу нэгийг шүүрч шидлээ. 
Энд нь илүү жаргалтай гэх шиг 
Усны дүрсээр үг хэлүүлдэг нь 
Чулуу... 
Эргэлзэхгүй хэзээ ч ийм гэх шиг 
Элсээ индүүдэн ирж буцах 
Өлмий өгсөх давлагаа нь 
Чиний сэтгэл... 
Гар хөл хоёртоо 
Ойрхон байдаг юмыг 
Гайхаад ч яахав даа, 
Ганцхан нутгаа санахад л гоёо... 
Okinawa 
2015.06.16 
/Түмт Шинэ хөрвүүлэв /

...

[Шууд холбоос]

2015-08-08 - Х.Бөхманд: Мод тэврүүлчихмээр жигтийхэн

 Х.Бөхманд: Мод тэврүүлчихмээр жигтэйхэн
1438777826
Залуугаас маань захиа ирсэн гэж 
Заамаа зассан чигээрээ хэлэх нь 
Модны доор 
Сэрүүцүүлсэн сүүдрээ арчих гэж 
Модны намаа газар уруугаа... 
Сэгтэй үлдээх гэж модонд намайг өгөх 
Миний хайр нөхөр лүүгээ... 
Би тоох ч үгүй гэдэг 
Омогтоо уртассан чиний сүүдэр. 
Мод тоглоогүй гэдгийн нь гэрч 
Орондоо уйдсан чиний сэтгэл. 
Бас тэврүүлчихмээр жигтэйхэн... 
2015.06.04 
Okinawa
/ түмт шинэ хөрвүүлэв/
...

[Шууд холбоос]

2015-08-05 - Х. Бөхманд:Чамд нэг юм байна

 Хөххадын Бөхманд 
1438777826
Яруу найрагч,уран бичлэгтэн. 1984 онд Өвөр Монголын улаанхад хотод төрсөн.Өвөр Монголын их сургуулийн урлагийн дээд college -ийг хятад зураг,уран бичлэгийн мэргэжлээр дүүргэсэн.тэрээр Өвөр Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн,Өвөр Монголын уран бичлэгтэний эвлэлийн гишүүн." Үгүйгийн цэцэг"," Шувууны мөр" хоёр шүлэгийн номтой.
Одоо Japan улсын Tokyo хотод ажиллаж амьдарч байна.
Х. Бөхманд:Чамд нэг юм байна
Уурлахдаа савсан
Толины нь хэмхрэхийг эвлүүлэх гэж
Угаасаа бүр аймхай юм шиг
Доорхноо бөхийж түүлээ.
Хагарсан толиноос
Үржиж харагдах шиг төрх минь
Хаврын салхинаас
Шороо а...

[Шууд холбоос]

2014-03-02 - м.хассод:агуу их өөлүн ижий

м.хас сод:агуу их өөлөн иж ий

уурагт цагаан сүүгээ
шимүүлэн шимүүлэн өсгөсөн
ухаант мэргэн үгээрээ
сурган сурган хүмүүжүүлсэн
алтан дэлхийн эх
агуу их өөлөн иж ий
бурхан халтаны жимсээр
бондгор хүүхдэдээ тэжээсэн
булаг усны загасаар
бор хонгыг туулсан
алтан дэлхийн эх
агуу их өөлөн иж ий
саран нарны гэрлээр
санаа сэтгэлээ сүүл эсэн
салхи борооны дундуур
саадаг сумаа хөвчлөсөн
алтан дэлхийн эх
агуу их өөлөн иж ий

/ Түмт Чо. Шинэ хөрвүүлэв/



...

[Шууд холбоос]


Хуудас: 12 » Нийт: 16
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ