Хөххадын Бөхманд Яруу найрагч,уран бичлэгтэн. 1984 онд Өвөр Монголын улаанхад хотод төрсөн.Өвөр Монголын их сургуулийн урлагийн дээд college -ийг хятад зураг,уран бичлэгийн мэргэжлээр дүүргэсэн.тэрээр Өвөр Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн,Өвөр Монголын уран бичлэгтэний эвлэлийн гишүүн." Үгүйгийн цэцэг"," Шувууны мөр" хоёр шүлэгийн номтой. Одоо Japan улсын Tokyo хотод ажиллаж амьдарч байна.
Х. Бөхманд:Чамд нэг юм байна
Уурлахдаа савсан Толины нь хэмхрэхийг эвлүүлэх гэж Угаасаа бүр аймхай юм шиг Доорхноо бөхийж түүлээ. Хагарсан толиноос Үржиж харагдах шиг төрх минь Хаврын салхинаас Шороо амтагдах шиг горил минь Чинийхээ нүднээс Хайр хүлээж Дээшээ харлаа... Хүчиндэх нь энэ үү гэх шиг Хүрэн тоос шиг тунарах харц нь Хайраа гэж Нулимсыг минь өрөвдөөгүй... Дэлгээтэй номондоо балаа хавчуулаад хумих шиг Өөрийг минь орхидог дэвдрэмтгий хоёр гар нь Уучлаарай аа гэж Зүрхийг минь тэмтрээгүй... Үзэн ядахын урьдал Үгнээс минь шалтаг эрэх шиг Өмөлзөх уруул нь Үйрэн үйрэн эмтрэх Сэтгэлийг минь анагаах гэж Үнссөнгүй... Одоо л болж доо гэх шиг Орондоо тогтож ядах хөл нь Улайсан толинд гар минь цэцэртэл Шархыг минь эдгээх гэж Хөдөлсөнгүй... Гандан буурашгүй үргэлжлэх Ганьхан хорвоо чиний минь алаг зориг Гавиархаж туслах хаврын бороо шиг Харагдсангүй... Гарая тэгвэл гэж сэвхийн хөдлөхөд гал шиг толинд чи минь Олдсонгүй... Утасны минь цэнэг шиг Улс улс дохиотой амь минь Улаан өнгөтэй цамцыг Өмсөхөд дулаахан шиг сэтгэх мөрөөдөл минь Чинийхээ хүн зүрхнээс Хүн хүлээж Доошоо харлаа... 2015.05.01 Okinawa / Түмт Шинэ хөрвүүлэв/
|