Х.Бөхманд: Ганцхан нутгаа санахад л гоёо Эвхэрсэн давлагаагаар Эргэндээ цугларсан Чулуудын дунд зогсохдоо Чамаас олсон бухимдалаа Цэлэлзэх далайгаар зөөлгөх гэж Цагаан чулуу нэгийг шүүрч шидлээ. Энд нь илүү жаргалтай гэх шиг Усны дүрсээр үг хэлүүлдэг нь Чулуу... Эргэлзэхгүй хэзээ ч ийм гэх шиг Элсээ индүүдэн ирж буцах Өлмий өгсөх давлагаа нь Чиний сэтгэл... Гар хөл хоёртоо Ойрхон байдаг юмыг Гайхаад ч яахав даа, Ганцхан нутгаа санахад л гоёо... Okinawa 2015.06.16 /Түмт Шинэ хөрвүүлэв /
|