Х.Бөхманд: Нутагтаа харихад

Өвсний шүүдэр нь ч
Нар руу бөмбөгнөх нь харагдахгүй
Зуны нэгэн өглөө
Нутагтаа би очлоо...
Булган цагаан гэртээ
Зүүрмэглэж байгаа хүүхэд нь
Буянт буурал эмээгийнхээ
Уурын дуунаар сэрээгүй байлаа.
Агит талдаа үүрийн гэгээ аргадан
Адууныхаа яриагаар хөхөрдөг өвгөд минь
Санаа нь ч гундуу байлаа.
Салаа гэзгээ салхиар аргадуулсан
Саахалтын хөөрхөн охины
Дуу нь хүртэл гандсан байлаа.
Бараан бараан юм
Бүүдийхээс өөр
Ботго тормын мөр алга
Толгойд нь эзгүй байлаа.
Хүүгээ л хүлээсэн ижий минь
Хөх мөнгөн тэнгэртээ залбирч байлаа
Магнай дээр минь үнэсээд нулимсаа унагаахад
Магнаг тал бид хоёр л ногоо...