яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2015-10-09 - аравын хөндийд/ богино кино/

10-ын хөдийд/богино кино/

Зохиогч: Б.Үзмээ

Гол дүрд:
Лувсанцэрэн/яаваа хүн/
Лувсанцэрэний өвөө/ хөдөөний өвгөн/

Газар: говийн гүн/ аравийн хөндий/
Хүмүүс: Лвсанцэрэн
Лвсанцэрэнгийн өвөө
Шарав/ Лувсанцэрэнгийн найз/
Өвчтөн
Өвчтөний садан
[ Эхлэл, өдөр, гадна.]
Нэлгэр их аравын хөндий хэмээх говийн дунд бяцхан хүү өвөөгийнхөө урдуур хойгуур эрхлэж явна.
Хүү бутанд тээглэж ойчоод уйлна. Өвөө нь хүүгийн хөлд тээглэсэн бутыг хүчтэй хүчтэй өшгөлнө.
Хүү доглон нулимстай эйшээ тийшээ харж, бут руу нэг, өвөө рүүгээ нэг харснаа өвөө дээрээ харцаа тогтоож инээвхлэв.
Өвөө хүү хоёрын аравын хөндийгийн говын гүнд шингэж одох бараа./
[ кино эхэлнэ. Хөшиг дээр киноны нэр:" аравын хөндийд". Залгаад гол болох уран бүтээлчидийн нэр.]
[ нэгдүгээр үзэгдэл] 
Аравын хөндийгийн бүхэл бүтэн үзэгдэл. Цас цоохорлон хайлсан говийн гүнд онц нам жим.
Дөч орчим насний эрэгтэй/ Лувсанцэрэн/ ганц нүдний сундаг дурнгаар орчноо дурандаж зогсоно.
Алсад, их говийн гүнд ганц модноос өөр нүдэнд торох зүйл үгүй.

тоочилт: байз аа, өвөөг минь хаа хөдөөлүүллээ гэсэн билээ? Тэр Байдал/ газрийн нэр/ байна, үгүй...тэнд биш. Тэр шувуут бор/ газрийн нэр/ байна, арай биш байх аа... аа. Тэнд, яг тэнд. Замын борын/ газрийн нэр/өмнө энгэрт...

Замын борын/ газрийн нэр/ ойр хавын үзэгдэл.
Лувсанцэрэн алгуур сууж ширхэг тамхи татах зуур тоочилт үргэлжлэнэ.
тоочилт: хүмүүс намайг яаваа гэдэг. 
Уул нь ч бол дээрээс хайрласан Лувсанцэрэн гэдэг нэртэй л юм сан. Хэлгүй яаваа болоод гуч шахам жил болоход нэрийг минь мэдэх хүн бараг байхгүй болох нь ээ. Би л хүмүүсийг бишрэн харахаас биш, хүмүүс намайг бол ёстой байна ч гэж тоож хардаггүй болсон. Яаваа донгиогоороо олон ч жил дуудуулж явлаа. Би ямартаа төрөлх яаваа биш л дээ. Уул нь хэлтэй хүүхэд байсан сан. Өвөөгөө дагаж эмч болох гэж их хүсдэг байлаа. Намайг наймтай тэр жил өвөө минь бурхан болсноос хойш тэр хүсэл минь талаар болсон. Алга болоочийн хойноос очоод эрдмийг нь суралтай биш. Хонь малд явахынхаа зуур эмд орох ургамал түүж амталсаар байж нэг өглөө босоход л үг хэлэж гарахгүй болчих юм билээ. 
/тус тоочилтын агуулгад таарсан үйл явдал хөвөрч байх/
Лувсанцэрэн аажуу босч морио хөтлөөд хэсэг алхав.
цасны шажигнах дуу, хүн болоод малын хөлийн чимээ...
 тоочилт үргэлжлэх:  хүн гэдэг сонин... энэ улсыг харахад хэлтэй байгаад хэрэгтэй юманд ган гэхгүй. Би хэрэв хэлтэй сан бол эдэн шиг хүн муулаад байхгүй. Би яаваа болохоор хүмүүс намайг дүлий гэж бодоод элдэвээр хэлдэг байхгүй юу. Инээд ч хүрмээр, уур ч хүрмээр... хэл амын уршгаар хичнээн ч үйлээ барж явах бол доо... хэл амтай хүмүүсийн тойрог гээч тийм ч байдаг албатай байх. Дур гутмаар... миний чих цоо эрүүл болохыг тэд яаж ч мэдэх вэ... шогтой гэдэг нь... ямар сахилгагүй хүмүүс гээч вэ... ганцхан муу шарав маань л намайг хүний дайтай хүн гэж боддог бололтой. Намайг дүлий яаваа гэж доорд үзэлгүй надтай яридаг...
Морь нь бүдрэхэд Лувсан гүн бодлоос салав.
эргэж хараад морио хөтөлсөөр багагүй алхсанаа мэдэв.  Тэгээд мориндоо мордож хатриулав.
Морин туурайнаас цас, шороо бударч байв.
Замын борийн өмнө энгэрт очоод мориноосоо бууж энгэр дагаж алхсанаа цас ханзарсан хэсэг газрийг харж:" яг энд " гэж шивгэнэв.
Лувсанцэрэн саяын бор газар дээр тамхилаж суув.
тоочилт: олон жил өвөөгөө үзэхээр ирсэнгүй, хүү нь... хүслээ биелүүлэх гэж хий мөрөөдөж ирсэн минь өчигдөр нэг биелэх шиг. Ганц ч удаа болсон ч гэсэн би эмч болчихлоо. Ярих юм бол онигоо л доо.
Ойр хавийн үзэмж Лувсанцэрэнг аргадаж бий мэт тайван.
[ хоёрдугаар үзэгдэл, оруулах үзэгдэл]
[Өмнө өдрийн үдийн хойно, гадна.]
Гэрийн гадна тэрэгтэй хүмүүс ирж байх.
Шарав, Лувсан хоёр гарч зочидоо угтна.
Шарав:" сайн яваж ирнэ үү?"
Гурван хүн зэрэг шахам:" сайн, сайн байна уу?"
Ирсэн гуравын нүд яаваа дээр тусаж, эмч нь энэ үү хэмээн итгэл муутай харна.
Яаваа ч тэдний байдалыг нэг их анзаарсангүй. Өвчтэнг гэрт оруулахыг дохив.
Лувсагийн гэр муудаж хуучирсан хэдий ч цэвэр цэмцгэр байв.
[ яаваагийн гэрт, өдөр] 
тавуул дуугүй цай ууж хэсэг сууснаа нөгөө гуравын биерхэг том нь уртаар сүүрс алдаад:" Шарав гуайн ярьсанаар муу ахаа аваад ирлээ. 

Нэг удаа дэл тамган дээр морь ногтлах гээд ийм болчихсан. Босч чадахгүй болоод арваад жил ...даянг тойрч гүйцсэн болов ч тус гарсангүй..."
Лувсанцэрэн өвчтэнг дэргэд нь очиж нягтлан ажив. Нөгөө хүн эцэж тураад босч чадахгүй болохоос биш эргүүл саруул байв.
Лувсан зуухны ойролцоо ор засч өвчтэнг хэвтүүлэв.
Тэгээд зууханд түлээ хийж бүдүүн тогоо тавиад дүүрэн ус хийв.
Тэгээд зуухаа асааж бүдүүн төмөр сүхийг галд хийв.
Нөгөө хэдэн эр бүр гайхаж гүйцэв.
Шарав:" маны Лувсан таны ахыг лав л амийг нь авчих үгүй л дээ" хэмээн тайтгаруулав.
Гэрт нам гүм, ус буцлах чимээ, зуухнд тэвэр тэврээр түлээ чихэх чимээ гарах ба зуухан дэх төмөр сүх улайна.
тогоотой ус буцлаад ширгэтэл хэдэн цаг болно.
Гэрт бүгчим халуун.
Хоёр тогоо ус ширгэв.

[Лувсанцэрэнгийн гэрийн гадна, өдөр]
Үдшийн туяа татаж, айлын мал хотондоо ирж, хурга ишиг майлалдах дуун хөдөө нутгийг баясгана.

Лувсанцэрэнгийн гэрийн яандангаас утаа багтаж ядан олгойдч байх.
[ Лувсанцэрэнгийн гэрт, үдэш]
Гурав дэх тогоо ус ч ширгэв.

Нөгөө хэдэн эр унтаж байх,бас сэрж байх.
Лааны гэрэл доор Лувсан гал өртөж сууна.
/ өвчтний айж сочисон байдал, бас үе үе нойрмоглох байдал /
[ Лувсанцэрэнгийн гэрийн гадна, өдөр]
Өглөө тогоотой ус ширгэж байна, гал асаж л байх.
Үдэд ,тогоонд ус хийж л байх, гал асаж л байх.
Үдэш, тогоотой ус буцалсан хэвээр.
...
Лувсан гал манаж суух...зогсоо зайгүй түлээ нэмэж байх...тэгэж байснаа гаднаас тохомын чинээ исгий оруулж ирэх...галын дэргэд суугаад зуухны амаар байн байн шагайн байх.
Нөгөө төмөр сүх чис улаан болжээ.
Лувсан байн байн өвчтний дэргэд очно.
Өвчтэн хөлсөндөө шал нойтон болчихсон харцанд нь айдас хүйдэс дүүрэн.
Гэрт байгаа хүмүүсийн гайхаш алдсан харц Лувсанцэрэнг дагалдна.
Лувсан исгийгээр халхавчлан сүхний ишнээс барихад хэншүү гарч утаа батгана... 
Лувсан муухай дуугарч улайсан сүхийг авч өвчтэн рүү далайхад өвчтэн год үсрэн босов.
Улайсан сүх газар унаад хажуу хавийн түлээ модонд гал авалцна.
Өвчтэнг нэг нь түшиж гадна гарах ба өвчтэн говийн гүн рүү саравчлах.
[ Гуравдугаар үзэгдэл] 
Замын борийн өмнө энгэрээс буцна.
Морио хөтлөн цаашлах.
Говийн гүнд нам жим.
Кино уран бүтээлчдийн нэрс хөврч кино төгсөв.

2012.11.8- ний шөнийн гурав дөчин хоёрт анхны эхийг дөрвэд хошуунд гаргав.

2015.10.2-ний шөнө дахин засалтыг цахар баруун гарын хойд хошуунд хийв.

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд

Бичлэг: 107 » Нийт: 152
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ



:-)
 
xaax