Х.Бөхманд: Ээжийн минь өглөө

Хөөрхий буурал Ээжийн минь өглөө
Хөдөөгөө баярлуулж эхэлдэг байсан...
Үүр цайх, хүүгээ харах хоёрт л
Баян эхэлдэг байсан...
Үүргэлсэн бүх юмсыг соцоочихоос хичээн
Үг нь сүүгээр ивлэж эхэлдэг байсан...
Тулгын гал өрвистэл амьсгаа нь дээрддэг ч
Тунамал нартай Ээжийн минь өглөө
Энхийн хадагтай эхэлдэг байсан...
Хоног шөнөдөө дуг зүүрмэглэхэд
Хотоо манасан зүүд нь хүртэл өглөө байсан...
Хөөрхий буурал ээжийн минь өглөө
Хөдөөгөө баярлуулж эхэлдэг байсан...
Үүр цайх, хүүгээ харах хоёрт л
Баян эхэлдэг байсан...
1998 Он,бүрдэн
...