|
2016-03-07 - Х.Бөхманд: Хайрлахын Алхам
Х.Бөхманд: Хайрлахын Алхам
Сал багтахгүй урсах Жаргалынхаа хөвөөнд Санасан шүү чамайгаа гэж Уруул дээрээ үнэсүүллээ. Энд бий гэх шиг булгих Холбоо хоёр уулс аниртаж Эрэвгэр эрэвгэр өвсний чимээнд Харанхуйн аньсга нээгдлээ. Дээлийн энгэр задгайлах салхи Хайртай гэдгийг минь хэллээ Дэргэд дуугарах гүрэлзгэнэ Намар болсонг санууллаа. Яах аргагүй дурлал Хорвоог тэвэрч гийлээ Янаг амраг сэтгэл Өөрийг чинь мартуулж аслаа. Яруухан эгшиглэнгээр Хүүхэд уйлахад Давлагаа чагналаа Ялдамхан хөгжимээр Хүн ургахад Тэнгэр тэвэрлээ. Өглөө босоход Өнөр шувууд Нар дуудаж хөвөрлөө Өөдрөг нутгийн минь шөнө Уртаас урт байдагт гялайлаа.
2009.1...
|
[Шууд холбоос]
|
2016-03-06 - Х.Бөхманд: " Өнөр цэцэг"- ийн шувуу
Х.Бөхманд: " Өнөр цэцэг"- ийн шувуу
-" Өнөр цэцэг " Сэтгүүлийн хуучин албан гэрийн дэргэдэх шон дээр үүрлэсэн шувууг хараад
Дэргэд нь мод байхад Салааг нь орхиж үүрлэсэн Дээрээс нь хүн өнгийхөд Сүүдэрийг нь холдуулж мэлтэгнэсэн Даль нь харин Тэнгэрээ мартаж хумигдсан Тэр шувуу - Үүрийн шүүдрээр жиндүүлэн үүр нь нойтон шувуу Энэ жилийн зургаан сард Харц нь хуурай шувуу Өөрөө бол Өндгөө дарсан шувуу " Өнөр цэцэг "-ийн шувуу.
2008.06.27 ...
|
[Шууд холбоос]
|
2016-03-05 - Х.Бөхманд: Таталбар
Х.Бөхманд: Таталбар
Уулзах л байлгүй гэсэн үг нь Үнэний оргүй байсан, Тэвтэрмээр хөөрхөн гар нь Зүрхэнд хайрыг Дэлбээ дэлбээгээр тарьдаг байсан Тэлэх усан гэзэг нь Зүүдэнд ширэлдээгүй ургаж байсан Орь залуу насыг минь Нүд уруугаа урсгасан Уруулын нь өнгө нь Уулын салхинд холторч эхэлсэн Он жилийн урьд Хамтдаа шүү гэдэг үг нь Хормойн донтой нь шүглэж дууссан Холдомгүй хорвоо Ойртомгүй од чамайг санахуй: Дуу алдтал онож хэлсэн үгтэй Дотно найзын нэгэн шүлгийг Дурсамжийнхаа хонхтой хамт чагнаж Дэнг тойрон эргэх эрвээхийг Тэвтэрсэн хэвээр нь эвхэж хуудас эвхэвэй... Ялимгүй аних дэнг Өөрөө яасан халуун юм бэ Их уртсах гэр...
|
[Шууд холбоос]
|
2016-03-01 - Х.Бөхманд: Шар мөрөн
Х.Бөхманд: Шар мөрөн
Шар мөрөн Зэрэглээ болоод урсана Зэрэглээ дундуур Бодол болоод холдоно
Шар мөрөн Угалз болоод урсана Угалз дундуур Ухаан болоод ойртоно
Шар мөрөн Сэтгэл болоод урсана Сэтгэл дундуур Чи минь болоод хоцорно...
2009.11.10
|
[Шууд холбоос]
|
2016-03-01 - Х.Бөхманд: Цэцэрлэгийн нуур
Х.Бөхманд: Цэцэрлэгийн нуур
Цэцэрлэгийн нуур уруу өнгийлөө Ёроорынхаа булингарыг Ус нь нуусан гээч
Цэцэрлэгийн нуур уруу чулуу шидлээ Цол хийх ус нь Ёроорынхаа хавдрыг харуулсан гээч *** Харанхуйгаар асар байшинг үхүүлчхээд Хагас нь асаасан лаагаа ч унтраачхаад Хайрыгаа худал хэлж явуулчхаад Хөнжил дэвсгэргүй Хөл нүцгэн ширхэг бүс ч үгүй Ганц сексийн тухай Бодъё... ...
|
[Шууд холбоос]
|
2016-03-01 - Х.Бөхманд: Эрх чөлөө
Х.Бөхманд: Эрх чөлөө
Далайд Далай нь загасныхаа Эрх чөлөө
Ганд Загас нь гангийнхаа Эрх чөлөө
/ Түмт Шинэ хөрвүүлэв /
|
[Шууд холбоос]
|
2016-03-01 - Х.Бөхманд: Навчин завь
Х.Бөхманд: Навчин завь
Ар өвөр нь ялгагдамгүй Нүцгэн ганц навчийг Анх хараад гайхлаа. Аль газрын ургамал - Алтан шаргал намар юм бэ гэж санахдаа уйтай цоройх нуур уруу нь Удаан гээч имэрснээ дүрлээ. Устай уулзсан навч Удаах нутагтаа тасч яданхан Хөвч одлоо. Ханхай л байна, Ялаа нь тоож суудаг бол уу гэхээс Яруу найрагчаас өөр нь Өнгийхөөс өнгөрлөө. Тэрээр эрэг тэмтчин садарч явна... Өөрийн минь нүдийг зурж явна... Харин Эргэшгүй хагацхуйг над заахдаа Өнөөдөр сэтгэлийн минь оноо болсон Навчин завь танд гялайлаа...
2013,2,2 Токио ...
|
[Шууд холбоос]
|
2016-02-29 - Х.Бөхманд: Зүгээр л дөрвөн мөр
Х.Бөхманд: Зүгээр л дөрвөн мөр
Хөх болзмоор навчны хагацлаар Дуугаа хавцуулдаггүй Хөндийн цэцэгс шүүдрийн дуслаар Нулимсаа орлуулдаггүй Хөлдүү загасны үлгэр Тоос эргэсэн гудамжны Загасны зах дээр Уснаасаа хагацсан Хөлдүү загасны Нэг нүд нь тэнгэр харна Нөгөө нүд нь газар харна.
|
[Шууд холбоос]
|
2016-02-29 - Х.Бөхманд: Тэр нэгэн зураачид
Х.Бөхманд: Тэр нэгэн зураачид
Уулаа хараад ургах мэдрэмж Нүдэнд чинь багтдаггүй Усаа хараад ондрох санаа Цээжинд чинь багтдаггүй Ухаантай зураачдаа хэлэх үг Уран зургийн ордонд багтдаггүй Уран зураг та хоёулаа дэлхийд багтдаггүй ээ...
2009,3,12
|
[Шууд холбоос]
|
2016-02-29 - Х.Бөхманд: Яана
Х.Бөхманд: Яана
Хүлээж сууснаасаа илүү Хүлцэж сууснийг минь яана Хүрэн зүрхнийхээ сүүдэрт Дагжих болсныг минь яана
Гэнэн Учралд төөрснөө Гэмшиж яваагүйг чинь яана Гэгээн хүний сэтгэл дээгүүр Гишгэж өнгөрснийг чинь яана
|
[Шууд холбоос]
|
|