яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2016-03-13 - Х.Бөхманд: Би

Х.Бөхманд: Би

Ургуулдаг бас хусдаг эх нь
Өсгөдөг бас үхүүлдэг эх нь
Нясалдаг бас тараадаг эзэн нь

Худал ярьсан юм аа...

Tokyo 2015.3.29

[Шууд холбоос]

2016-03-13 - Х.Бөхманд: Эх нутаг

Х.Бөхманд: Эх нутаг

Нуур ширгэхээс өмнө шувууд буцна.
Намар болохоос өмнө навч шарлана.
Нар шингэхээс өмнө харанхуй бууна.
Нас ахихаасаа өмнө ижий минь бууралтана.

Элс нүүхээс өмнө бүрд минь баларна .
Эрвээхэй суухаас өмнө цэцэг зулгарна .
Элэг эмтрэхээс өмнө нутаг минь элэгдэнэ.
Эзэндээ ирэхээс өмнө шүлэг минь гундна .

2006.9.1

***

Он цаг сахал шиг...
Од цурвага шиг...
Орчлон бөөс шиг...
...

[Шууд холбоос]

2016-03-13 - Х.Бөхманд: Бороо

Х.Бөхманд: Бороо

Ганцхан над дээр ордог бол
Би бүр далай
Газар дэлхий дээр л ордог болохоор
Бид бүр дусал

2006.11.25

[Шууд холбоос]

2016-03-13 - Х.Бөхманд: Эрх чөлөө мандтугай

Х.Бөхманд: Эрх чөлөө мандтугай

Унахаа хүлээх жимсийг
Түүхий идээд хорддоггүй шиг
Цаг нь болоогүй
Дурлана гэдэг
Цагтаа хайртай байсныхаа төлөө
Хорсно гэдэг
Чамламааргүй хүндэтгэл юм аа
Чанга хэлье 
Чинийхээ дэргэд очъё
Мөрөө шилгээгээд ордог
Хааныг минь онгойлгооч
Бүсээ шилгээгээд гардаг
Хааныг минь онгойлгооч...
Түшээд зогсоход
Сүүдэр нь шилжих мод шиг
Дөхөөд ирдэг атлаа
Олддоггүй
Чинийхээ ертөнцийг өнгийж 
Уурлахдаа
Базсан цаас шиг үрчийх минь
Шүлэг юм аа
Уймрахдаа
Бал үзэг шигээ эмтрэх нь
Хүн юм аа...
Миний байнга алхдаг зам дээр
Мөр нь дурайгаад үлдээч 
Миний байн байн хардаг толиноос
Дүрс нь тодроод гараач 
Улаан нарт...

[Шууд холбоос]

2016-03-11 - Х.Бөхманд: Ийм шүлэг бичиж эс бичиж бүр болно

Х.Бөхманд: Ийм шүлэг бичиж эс бичиж бүр болно

Захад солиот харсан өглөө
Аавыгаа солиорсон гэж зүүдэлж сэрсэн өглөө
Өөрийгөө солиорчих бий гэж санасан өглөө
Хүний л тухай би олон юм боджээ...

Tokyo 2013.5.27

[Шууд холбоос]

2016-03-11 - Х.Бөхманд: Мэдэхгүй

Х.Бөхманд: Мэдэхгүй

Би тэнгэр
Дээр юу байгаа юм бол
Өсөн өстлөө мэдэхгүй

Би газар
Доор юу байгаа юм бол
Үхэн үхтлээ мэдэхгүй

***
Авдраа хамаагүй онгичих л юм...
Аваачаад намайг асгачих гэж хэлмээр болох юм...

Tokyo 2015.11.10

[Шууд холбоос]

2016-03-11 - Х.Бөхманд: Тэнгэр газар

Х.Бөхманд: Тэнгэр газар

Газраас бүх юм ургадаг болохоор
Тэнгэр өндөр байдаг...
Тэнгэрээс бүх юм унадаггүй болохоор
Газар богино байдаг...

2007.2.22

***
Хүн бурханд залбирна
Бурхан хүнд залбирна
Хүн бурханд залбирсан юмуу
Бурхан хүнд залбирсан юмуу
Шавар л мэднэ

2006.11.25

[Шууд холбоос]

2016-03-11 - Х.Бөхманд: Муугийн цэцэрлэг

Х.Бөхманд: Муугийн цэцэрлэг

Нов ногоон зүлэг нь улан доогуур
Бов бор чулууд нь нулимсан цаагуур
Жир жар сал нь усан дээгүүр
Лүр лүр нуур нь судсан дундуур
Улаан загас нь
Усны шарх - миний дотуур...

2010.05.17

[Шууд холбоос]

2016-03-10 - Х.Бөхманд: Бяцхан зурвас

Х.Бөхманд: Бяцхан зурвас

Багадсан бор дээлээрээ
Гурван сар турж байж гоёж билээ
Гуравхан өдөр цэнгэж явсанаа
Гурван жил өлсөж байж өмсөж билээ

Элбэгдсэн цагаан дээлээрээ
Зуун наадмын дэвжээг өнгөлж билээ
Зуун өдөр л жаргаж явснаа
Зуун жил эс амьдрахаа ч ухаарч билээ

Tokyo 2013.4.23

***
Хаалгийг нь бол
Хамаагүй тогшсон юм даа...
Хаа гараа тавихаа болдоггүй
хоёрхон минут Харин онгойхгүй юм даа...

Сэтгэл байвал бурхан байдаг
Би байвал чөтгөр байдаг аа...

Tokyo 2014.6.3
...

[Шууд холбоос]

2016-03-10 - Х.Бөхманд: Би харанхуйг эс мартжээ

Х.Бөхманд: Би харанхуйг эс мартжээ

Тулганыхаа дэргэд
Даараад байхдаа,
Туж үзэн ядахдаа
Дурлаад л явмаархан
Өөрөө эрсэн зовлоныхоо
Золоо юуг залж
Өнө очдог цэцэрлэгтээ
Өвлийн шөнийг асааж суухуй:
Чи эндээс харагдах
Хамгийн өндөр байшин шиг байв,
Чимээгүйхэн унтрах
Нэгэн цонхны гэрэл шиг байв.
Чамаас том байшин байна гэдгийг мартжээ...
Чи тэндээс сонсогдох
Хамгийн нүсэр дуутай машин шиг байв,
Газартаа байгаасай гэж дохичихмоор болоход
Гар хугарах шиг хүнд байв. 
Чамаас гоё машин байна гэдгийг мартжээ...
Чи энд ургасан
Хамгийн саглагар мод шиг байв,
Салаа бүхнээрээ сарвайхад
Санах ганц навч нь алга байв.
Чамаас ногоон ...

[Шууд холбоос]


Хуудас: 8 » Нийт: 16
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ