яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2016-03-19 - Х.Бөхманд: Чамайг санаж байлаа

Х.Бөхманд: Чамайг санаж байлаа
1456044952
Сар чамайгаа
Сар гарахаар санаж байлаа
Сансар Тэнгэрийн сарыг
Ихэрлэсэн гэж санаж байлаа

Булбарай хөөрхөн чамайгаа
Бороо орохоор л санаж байлаа
Шүхэр бариж яваа ч
Сэтгэл нь норчихоос санаж байлаа

Үнэгэн харанхуйд үнэсэхдээ
Уруулаа итгэхгүй санаж байлаа
Үнэний хорвоод итгэж ядахдаа
Худал бүх юмтай чинь санаж байлаа

2001.2.4

...

[Шууд холбоос]

2016-03-19 - Х.Бөхманд: Нутаг буцахад бичсэн шүлэг

Х.Бөхманд: Нутаг буцахад бичсэн шүлэг
1458134049
Цас дарсан хаданд нь чоно ульдагаараа
Миний нутаг зэрлэг харагддаг юм
Цагийн салхи сөрсөн говьд нь гал асдагаар 
Миний нутаг эрэмгий санагддаг юм

Сүмийн сүмийнх уулсын минь
Салхи нь хүртэл хэл юм
Шүүдэр бөнжигнөсөн талын минь 
Өвс нь хүртэл баатар юм

1999 Он

[Шууд холбоос]

2016-03-17 - Х.Бөхманд: Чамдаа

Х.Бөхманд: Чамдаа
1456044952
Чамаар гоёлох талд
Цэцэг хэрэггүй...
Чамаар зулгарах модонд
Навч хэрэггүй...
Чамаар ургах ууланд
Чулуу хэрэггүй...
Чамаар хийсэх элсэнд
Салхи хэрэггүй...
Чамаар урсах мөрөнд
Ус хэрэггүй...
Чамаар төөнөх зунд
Нар хэрэггүй...
Чамаар хүйтрэх өвөлд
" Ес" хэрэггүй...
Чамаар цайх үүрт
Өдөр хэрэггүй...
Чамаар харанхуйлах үдэш
Шөнө хэрэггүй...
Чамаар дутах эс дутах надад
Өөр хүн хэрэггүй

Бүрдэн 2007.2.15
...

[Шууд холбоос]

2016-03-17 - Х.Бөхманд: Өөрийн хөрөг

Х.Бөхманд: Өөрийн хөрөг
1456574059
Маргашгүй ирэх төрөл байдаг бол
Охин болж төрөхийг мөрөөднөм...
Магадгүй ирэх төрөл байдаг бол
Хүү болж төрөхийг сананам ...
Хүн биш явж
Хүн шиг амьдрахаа ч зурамланам...

Tokyo 2013.5.20

[Шууд холбоос]

2016-03-16 - Х.Бөхманд: Чиний хайртай МОНГОЛ

1458134049
Х.Бөхманд: Чиний хайртай МОНГОЛ

- Тэр нэгэн охинд

Нуур гоёсон өнөр шувуудтай
Нутаг байрлуулсан өргөн түмэнтэй
Чиний хайртай МОНГОЛ

Зөндөө Салхи сөрсөн ч
Торгон артай талын чинь
Цэцгийн дэлбээ тасраагүй 
Жилдээ нар хэвтсэн ч
Тоост шаргал говийн чинь
Тоорой загийн үндэс гандаагүй 

Хээрийн галуугаа ч онилдог хүн

Нутагт чинь очсоны хэрэггүй
Хэлээ ч мэдэхгүй гудардаг хүн
Монголоор гоёсон ч утгагүй

Арьсан дээлийн нь илчийг
Өвлийн жавар хулгайлж чаддаггүй
Аав дээдсийн чинь газар шороог
Атаатан хүн хөндөж болдоггүй

Өөрийн минь нутагт
Жолоо залсан хүнийг нь хайрлаж
Чиний Монголыг би хүндэлдэг
Өрөөлийнх гэж санаагүй
Улам чанг...

[Шууд холбоос]

2016-03-16 - Х.Бөхманд: Адуу үргэнэ

Х.Бөхманд: Адуу үргэнэ 

1458120033

Адуу үргэнэ
Хүннү Чингисийн адуу нь
Цахилж үргэнэ
Хүнд өөрт минь хамаагүй
Чөдөрлөгдөж үргэнэ
Адуу үргэнэ
Галуун зэл харсан адуу
Сүүдэртэйгээ ижилсэж үргэнэ
Гал ус бүхнээс үргэдэггүй адуу
Газрын хөө - хүнээс үргэнэ
Адуу үргэнэ
Аавын минь адуу торноос үргэнэ
Ар хангайн адуу хилээс үргэнэ
Чихэнд минь үхэл нь сонсогдож үргэнэ
Цээжинд мөхөл нь совиндож үргэнэ
Адуу үргэнэ
Дээрээс од цуврах шиг үргэнэ
Дэргэд газар цөмрөх шиг үргэнэ
Талаар цөөрсөн адуу
Тэнгэрээр дүүрэн үргэнэ...
...

[Шууд холбоос]

2016-03-16 - Х.Бөхманд: Хубилай хааны ав

Х.Бөхманд: Хубилай хааны ав
1458097897
-" Хубилай хааны ав" хэмээх зургийг хараад

Хубилай хаан авлахад 
Хур саадагтай морь унасан есөн жанжин дагалцана.
Хүдэн манантай хүний нутагт
Хөдлөх ч үгүй дув дугуй бодлогоширно...
Хүлэг морьдынх нь сүүл нь шаравсан
Урт намрын ялаа шумуултай цагийг санагдуулна.
Тэртээ холыг харснаа
- Тэр гэж нэгэн жанжин нумаа тэлнэ .
- Хойлог гэж санаа алдахад
Хойно нь дагасан хэд нь ч
Хуй татсан сумаа хараад
- Ховордож цөөрсөн шүү гэж шивнэлдэнэ.
Уулын бор хойлог гэж тэд
Удам дамжин яриад ирсэн ч
Угаасаа авд гарахаа 
Хаан нь ч больсонгүй
Харц нь ч больсонгүй...
Тэвчээр алдаж суниасан ноход нь
Тэдний...

[Шууд холбоос]

2016-03-15 - Х.Бөхманд: Гал шилтэй адуу

Х.Бөхманд: Гал шилтэй адуу

Тоглоомондоо алдсан адуугаа 
Эрж алмайрах хүүхдийн нүд шиг
Тогтож ядсан ододтой урьд шөнө
Дорно дахины адуучин зүүдэлсэн гэнэ:
Артаг танхай адууд нь
Шил зүүснээ өмнүүр нь өнгөрсөн гэнэ
Арга алдарсан адуучин
Араас нь харж байхад
Аянга цахилсан тэнгэр түүнд
Асуулт тулгасан гэнэ
Морийг хэзээ чөдөрлөсөн бэ гэж асуусан гэнэ
Анзаараагүй байсан ч адуучин
Аль эртнээс л биш байх гэж хариулсан гэнэ
Аа чи мөн ядаргаатай эр дээ гээд
Яриаг нь чагнасан газар түүнээс
Морийг хэн чөдөрлөсөн бэ гэж асуусан гэнэ
Яахаа ол ядсан адуучин
...Би ...чөдөр...гээд дув дуугүй болсон гэнэ
Ямар хэцүү хариулт нэхэх ...

[Шууд холбоос]

2016-03-15 - Х.Бөхманд: Буруу хайр

Х.Бөхманд: Буруу хайр

Хайрлая гэхэд дэвдэрмээр
Эрвээхэй алаг амраг минь
Ханилъя гэхэд цочмоор
Хэрээ хар бүсгүй минь
Гэнэн насний дурлал
Зүүдэн дунд өмөлзөж 
Гэр уруу чинь би
Шүлгээрээ сэлж явна...
Тэр зуны ертийн бороо шиг хайр
Дараа намрын хяруу унатал жиндэнэ
Тарааж тавьсан шүлгийн шад шиг нулимс
Тааруухан өвлийн хүйт ортол хөлдөнө 
Хайрлая гэхэд тэвтэрмээр
Эрвээхий алаг амраг минь
Ханилъя гэхэд цочмоор
Хэрээ хар бүсгүй минь
Өнгө мөнгөөр өдсөн чамд
Өртэй гэвэл хардсан минь дутна 
Өөр хэнтэй ч хамаагүй надад
Өгөөтэй гэвэл хайр чинь дутна
Хал нь дэндүү чиний уруул дээр төөрсөн бол
" Хайртай нөхөр " чинь
Харамнахыг у...

[Шууд холбоос]

2016-03-13 - Х.Бөхманд: Од харсаар байж

Х.Бөхманд: Од харсаар байж

Оосор бүцгүй орчлон манаж
Одод тэнгэртээ анивчина
Уураг цагаан гэрээ сахиж
Орон дээр чи минь мишээнэ
Их Тэнгэрийн оддын
Гэрэл сүүнд атаархаж 
Ирж бий үр нь
Хэвлийд орохоос өмнө
Чи минь ивлэнэ...

Бүрдэн 2004.8.11

[Шууд холбоос]


Хуудас: 7 » Нийт: 16
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ