яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2016-03-22 - Х.Бөхманд: Бурхан

Х.Бөхманд: Бурхан
1458646244
Бурханд мөргөхдөө
Хөтөлж орсон алдаагаа
Алдчихдаг юм байна лай
Эрж ядахад минь
Энд байна гэх шиг
Бурхны алтан мутар намирдаг юм байна лай...

Гэртээ харихдаа
Дагуулж очсон оноогоо
Бас гээчихдэг юм байна лай
Дуудаж ядрахад минь
Тэнд байна гэх шиг
Ижий минь аав уруу дохидог юм байна лай...

Фукуока 2015.9.16

[Шууд холбоос]

2016-03-22 - Х.Бөхманд: Болзоо

Х.Бөхманд: Болзоо
1458635499
Гар гараа атгаж
Санаа санаагаараа нийлж
Болзлоо.

Уруул уруулаа эс хүрэлцүүлж 
Энгэр энгэрээ эс зөрүүлж
Болзлоо.

Уучлаарай
Хоёул болзохоо больё 
Хол ойрын хөтөл дээр
Хоёр уулзсан ч ганц үнэн үг
Чамаас алга аа...
Худал хэмээх " их гүрний гүнж" тантай
Хуримлах буян надад ч алга аа...

Бүрдэн 2006.8.28

[Шууд холбоос]

2016-03-22 - Х.Бөхманд: Хань минь

Х.Бөхманд: Хань минь
1456044952
Өргөн талын цэцэг
Энгэрээс чинь дэлгэрсэн мэт
Өндөр ууланд униар
Өөрөөс чинь сэхэгдсэн мэт
Өрөөлийн харцанд бүдрээгүй
Над уруу ирэх гэж л ирсэн
Ухаантай чи минь
Уул талтай хайр минь

Өндөр тэнгэрээс нар
Үгэнд чинь гэрлээ үйсэн мэт
Үүлэн цаанаас сар
Царайнд чинь өнгөө шингээсэн мэт
Өрөөлийн уруулд төөрөөгүй
Над уруу ирэх гэж л ирсэн
Сайхан чи минь
Сартай нартай хань минь

Улаанбаатар 2006.6.23
...

[Шууд холбоос]

2016-03-22 - Х.Бөхманд: Үеийн хэдэн охиддоо

Х.Бөхманд: Үеийн хэдэн охиддоо
1458616073
Хайрлаж явсан хэдэн охидынхоо
Хайр хайраараа тоглоцгоохыг нь
Харж л явна би...

Харцаа битгий эр болгон дээр сүвлэ ээ
Хараагаа алдаж та нар өөдрөг явж эс чадна.
" Хань"-уудын чинь зүү шиг хайр нүдгүй юм шүү

Дэрвэж байгаа санаагаа хүн болгонд битгий унага ээ
Дүрсгүйтэхээр та нар ухаарч эс чадна.
" Нөхөрүүдийн" чинь дарь шиг хайр зүггүй юм шүү

Үерхэж явсан хэдэн охидынхоо
Үйлийн үрээ эдэлцгээхийг нь
Харж л зовно би...
...

[Шууд холбоос]

2016-03-21 - Х.Бөхманд:Хоёр зүгийн улирал

Х.Бөхманд:Хоёр зүгийн улирал

- Б.Д- д зориулсав

Хойноос салхи гардаг бий
Худал үнэнээр исгэрдэг ч бий
Урдаас салхи гардаг ч бий
Уул голоор нь тэнэдэг ч бий
Хойноос үүл нэдийдэг ч бий
Орон гаран бүжиглэдэг ч бий
Урдаас үүл нүүдэг ч бий
Өвөл зуны өнгөтэй ч бий
Ард нүрсэн бороо
Энгэрт дусалдаг хором бий
Энгэрт лавсласан цас
Ард уярдаг ором бий
Арын цэцэг энгэрт зулгардаг ч бий
Энгэрийн ногоо ард хагдардаг ч бий
Арын манан энгэрт алдардаг ч бий
Энгэрийн агаар ард холилддог ч бий
Сараа зүүдэлсэн нар
Ард манддаг ч бий
Нараасаа нуусан сар
Энгэрт тэргэлшдэг ч бий
Тайвангаараа бус дэлхийдээ
Тааралдмагцаа үерхэх эрх чөлөө ман...

[Шууд холбоос]

2016-03-21 - Х.Бөхманд: Гарчиггүй

Х.Бөхманд: Гарчиггүй

Сонсоод урамшсан гэхээр
Чих дэлдийсэндээ
Буруудах шиг

Үзээд үерхсэн гэхээр
Нүд бүлтийж харсандаа
Буруудах шиг

Үнэсээд хайрласан гэхээр
Ам хэвтээ ургасандаа
Буруудах шиг

Өнгөрснийг нь мэдээгүй тэвэрсэн гэхээр
Бие босоо яваадаа 
Буруудах шиг

Үхээд л салъя гэхээр
Амьд яваадаа 
Буруудах шиг

Үргээд явчихна гэхээр
Үнэнээ хэлээгүй минь
Зөв шиг ээ

2006.11.20
...

[Шууд холбоос]

2016-03-20 - Х.Бөхманд: Илүүдэх эс илүүдэхийн шүлэг

Х.Бөхманд: Илүүдэх эс илүүдэхийн шүлэг

Басаж жимийх харцанд чинь нүд хорсоно
Бадаг мөрөөр тэрлэсэн ч ойлгомооргүй чамд
Санаа илүүднэ

Бархирч ярих үгэнд чинь чих түжирнэ
Байн байн зөрүүлсэн ч ажиарахааргүй чамд
Ухаан илүүднэ

Алганд чинь цэцэг дэлбээлсэн ч
Зүгээр суумааргүй чамд
Хайр илүүднэ

Энгэрээс чинь сүү үнэртсэн ч
Хөхөх уруул хүрдэггүй чамд
Үр илүүднэ

Илүүднэ
илүүднэ
илүүдэхгүй

Эхэлж ургасан амь
Эцэслэж шингэх үхэл
Чамд илүүдэхгүй

Үнэн гэдэг яг байхгүй
үнэн үг л
Үнэн чамд илүүдэхгүй

2006.11.19

...

[Шууд холбоос]

2016-03-20 - Х.Бөхманд: Үхэр

Х.Бөхманд: Үхэр
1458465486
Санахдаа
Бие биендээ ортол мөөрөлдөнө
Салахдаа
Бие биенээ үргээсээр мөргөлдөнө

Бодоход
Үхлийг хамтдаа
Зайлуулж мөргөлдсөөр байх...
Үхэл ч тэднийг
Мөргөж алсаар байх...

Бүрдэн 2006.8.13

[Шууд холбоос]

2016-03-20 - Х.Бөхманд: Шүлгэндээ зориулсан шүлэг

Х.Бөхманд: Шүлгэндээ зориулсан шүлэг
1456645083
Шүлгээ би өсгөнө
Шүлэгчийн морийг шүлэгч
Унах болтол өсгөнө
Сүсэглэхийн эрхэнд
Бурхдын өвөр дээр тоглуулж өсгөнө

Ард түмнийх болж баян өснө...

Шүлгээ би өсгөнө
Шүлэгчийн талыг шүлэгч
Туулж барахгүй болтол өсгөнө
Тоотой цэцгийн үндэс бүхэн дээр сүлжиж
Тоогүй дэлгэрүүлж өсгөнө

Газрынх болж үндэслэж өснө...

Шүлгээ би өсгөнө
Шүлэгчийн шүтээнд шүлэгч
Мөргөн мөргөтөл өсгөнө
Шүлэгчээс шүлэгч дамжин
Сүүгээр ургаж сүүгээр зулгарах болтол өсгөнө

Тэнгэрийнх болж өндөр өснө...

Шүлгээ би өсгөнө
Шүлэгчийн эх орноос шүлэгч
Түрэмгий явтал өсгөнө
Дэргэд минь тургих адууныхаа
Дэл нуруун дээр эрх...

[Шууд холбоос]

2016-03-19 - Х.Бөхманд: Үерхэж бичсэн шүлэг

Х.Бөхманд: Үерхэж бичсэн шүлэг
1456044952
- D-д зориулав

Тунгалаг туйлынхаа ус шиг
Мэлмэрэх хоёр нүдний чинь гэрэл гэгээнд 
Дуулим хорвоо зөөлрөх шиг болохоор нь
Дурлал хайраараа чамд унасан нь үнэн ээ...
Үүрийн туяатай урган бодолд минь гэгээрэх
Үдшийн бүрийтэй буун зүүдэнд минь хонох
Өндөр тэнгэртэйгээ уужран үгээ хэлэх
Үсээ хүртэл Монголынхоо салхиар хагалах
Амраг минь чи...
Уулын цаад дахь цэцэг
Инээдэд чинь сарны туяа сувдрах
Илбэх харцанд чинь одод бүхнээрээ түгэх
Итгэл хүслийн хоёр гараа дэлгэн над уруу ирэх
Санасан бүсгүй минь чи -
Салхины наашлах үзүүр
Хагацахын дайтай навчис шиг нулимсаа унагаах
Арилгахын дайтай...

[Шууд холбоос]


Хуудас: 6 » Нийт: 16
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ