яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2016-03-28 - Х.Бөхманд: Гудамжинд

Гудамжинд



Хоолой аргасан архи ходоод уруу нь орно

Хог дотроос тэрээр лонх эрж гэлдэрнэ

уусан жаргалдаа шатан

Унасан бие нь л амсрыг нь орлоно



※※※

Бүрхэг өдөр би урт сүүрс алтдаг

Бөөм бодол минь бүхнээрээ зүүдээр орлогддог

Бүрхэг өдөр би өөрөө бүрхэг болдог өө …



2007.2.22

Бүрдэн

[Шууд холбоос]

2016-03-28 - Х.Бөхманд: Он жил

Х.Бөхманд: Он жил
1459150041
“ Үсэн бууралтахдаа үзсүгэй ” гэсэн
Их сургуулиа дүүргэх үеийн
Найзынхаа бичээсийг
Өнөөдөр би харлаа …

2007.6.29

[Шууд холбоос]

2016-03-28 - Х.Бөхманд: Миний чиний

Х.Бөхманд: Миний чиний

Миний …
Дээшээ харах нь
Тэнгэр гэсэн үг
Доошоо харах нь
Газар гэсэн үг
Урагшаа харах нь
Зам гэсэн үг
Арагшаа харах нь
Чи гэсэн үг
Чиний …


2015.11.10
Токио

[Шууд холбоос]

2016-03-28 - Х.Бөхманд: Чавгын намар

Х.Бөхманд: Чавгын намар
1459132804
Чавга нь улайв
Цааш харсан тэнгэр уул нь
Хоосон сагс шиг уйтгарлав …
Чавгыг нь амсахад
Тэнгэр нь ч улайж харагдав …

2000 он

[Шууд холбоос]

2016-03-28 - Х.Бөхманд: Энэ өрөөнд

Х.Бөхманд: Энэ өрөөнд
1456645083
Энэ өрөөнд
Үнэн болоод худлынх
Дүрхэдэг , бас арчдаг
Нүүрний чинь будаг бий
Энэ өрөөнд
Сайн болоод муугийнх
Асдаг , бас унтардаг
Ширээний чинь лаа бий
Энэ өрөөнд
Ариун болоод бузрынх
Уугьдаг , бас харладаг
Цөгцний чинь хүж бий
Энэ өрөөнд
Төр болоод түлээнийх
Өмсдөг , бас эвхдэг
Хоргоны чинь хувцас бий
Энэ өрөөнд
Шударга болоод залиных
Ордог , бас гардаг
Захын салхи бий
Энэ өрөөнд
Баяр болоод гунигийнх
Уудаг , бас бөөлждөг
Чиний архи шиг би бий
Энэ өрөөнд
Хайр болоод хардлагынх
Татдаг , бас ханиадаг
Миний тамхи шиг чи бий
Энэ өрөөнд
Минийх болоод чинийх
Иддэг , бас голдог
Үрчийсэн хоол бий
Энэ өрөөнд
Уул б...

[Шууд холбоос]

2016-03-27 - Х.Бөхманд: Хүний төлөө

Х.Бөхманд: Хүний төлөө

Аваа өгөө болоод түнхийж байсан хөх уул
Аваад дарсан юм шиг барааг нь тавьж өгдөггүйд нь
Шүлэг бичлээ .
Хөхөвчийг нь тайлах шиг модыг нь огтолчхоод
Ийм хурдан үү чи гэж хэлүүлэх юмсан .
Хорссон байхдаа …
тиркаог нь урах шиг чулууг нь шидчихээд
Тийм ч биш дээ чи гэж гайхуулах юмсан .
Хайрласан байхдаа …
Тэгээд
Уул даваад
Уулаа мартаж
Ууланд очих
Хүний дөлөө
Тал болоод үлдэх юмсан .
Үхтлээ амьд явахдаа …
Амьд явтлаа үхэхдээ …


2015.10.16
Токио

...

[Шууд холбоос]

2016-03-27 - Х.Бөхманд: Зүгээр л ийм

Х.Бөхманд: Зүгээр л ийм

Өмдөө тайлчхаад
Юүпгээ өмсөөрэй гэж
Чамд хэллээ.
Аа - гэж
Нарийн өмдтэй хүнээс
Бүдүүн дуу гарахыг сонсох гэсэн юм аа
Хөх өнгөнд дуртай хүний
Улаан өнгө голохыг харах гэсэн юм аа
Чих нүдэндээ өөрийг чинь оруулчхаад
Чимээгүйхэн толгойгоо сажих гэсэн юм аа...

2015.10.17
Токио

[Шууд холбоос]

2016-03-27 - Х.Бөхманд: Миний хайраа чадна аа

Х.Бөхманд: Миний хайраа чадна  аа

Бээрсэн болжмор шиг
Алдаа онооны хоёр гар нь
Зүрх тэмтрэн чичрэхэд
Уучлаарай гэдэг үгэнд нь сэрвэлздэг
Улаан навчтай мод билээ би
Хүн доогуур нь өнгөрч боломгүй дусалсан
Бороотой оо …

Сочсон бөжин шиг
Жаргал зовлонгийн хоёр гар нь
Элэг зуран сэвхийхэд
Ухаантай шүү гэдэг үгэнд нь үндэслэдэг
Бор салаатай мод билээ би
Хүн дээгүүр нь харж боломгүй гялтганасан
Цастай аа…


2015.09.28
Фукуока
...

[Шууд холбоос]

2016-03-27 - Х.Бөхманд: Гарчиггүй

Х.Бөхманд: Гарчиггүй

Яг энэ агшинд би салхины амтыг мэдэрдэг
Чамд авсан хувцаснууд гологджээ.
Хуруугаа имэрч хүлээхэд
Намраас өөр өгөх юм алга аа...
Яг энэ агшинд би
Салхины амтыг мэдэрдэг ээ...

Tokyo 2015.10.15

[Шууд холбоос]

2016-03-25 - Х.Бөхманд: Бор дэр

Х.Бөхманд: Бор дэр

- Надад дурладаг залуу
Зөндөө байдаг гэдэг үгийг чинь
Сонсох бүрдээ
Намрыг би алдмааргүй болчихдог юм...
Наад хөнжилэнд үнэрээ үлдээгээд
Гарах болгонд нь
Хүрэн, бас хөндий өрөөгөөр минь
Нил ягаан горьдол тэнэх юм...

Өнгөрсөн долоо хоног
Хаа нь юу хийж байв гэж
Асуух бүрд нь
Өвлийг би авмааргүй болчихдог юм...
Өөрийнх нь алчуураар нь хөлөө зүлгэсэндээ
Харамсах болгонд минь
Өнгөгүй өрөөнөөс минь
Өнгөтэй шунал нисэх юм...

- Хайртай хоёр сэтгэл
Дундчилж уулздаг юм аа
Хайраа гэхэд нь
Харж ханашгүй өөрт чинь
Дурлаж дундаршгүй ээ гэж би ярих юм...
Гоёулж дотносохын шалтаг
Үггүй жимийх уруулыг харж суухуй...

[Шууд холбоос]


Хуудас: 5 » Нийт: 16
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ