Х.Бөхманд: Энэ өрөөнд
 Энэ өрөөнд Үнэн болоод худлынх Дүрхэдэг , бас арчдаг Нүүрний чинь будаг бий Энэ өрөөнд Сайн болоод муугийнх Асдаг , бас унтардаг Ширээний чинь лаа бий Энэ өрөөнд Ариун болоод бузрынх Уугьдаг , бас харладаг Цөгцний чинь хүж бий Энэ өрөөнд Төр болоод түлээнийх Өмсдөг , бас эвхдэг Хоргоны чинь хувцас бий Энэ өрөөнд Шударга болоод залиных Ордог , бас гардаг Захын салхи бий Энэ өрөөнд Баяр болоод гунигийнх Уудаг , бас бөөлждөг Чиний архи шиг би бий Энэ өрөөнд Хайр болоод хардлагынх Татдаг , бас ханиадаг Миний тамхи шиг чи бий Энэ өрөөнд Минийх болоод чинийх Иддэг , бас голдог Үрчийсэн хоол бий Энэ өрөөнд Уул болоод усных Хүсдэг , бас ханадаг Жингэнэсэн дуу бий Энэ өрөөнд Өөрийн болоод өрөөлийнх Авдаг , бас өгдөг Чиний сэтгэлгүй бие бий Энэ өрөөнд Үхлийн болоод амьдынх Миний биегүй сэтгэл бий Энэ өрөөнд Хоргодох болоод зугтахынх Угтдаг , бас үддэг Хорвоогийн хоосон бий Энэ өрөөнд Өдөр болоод шөнийнх Гэгээн , бас харанхуй Санааны цоожгүй үүд бий Энэ өрөөнд Хуучин болоод шинийнх Хаях , бас хадгалах Бодлын бохиргүй хог бий Энэ өрөөнд Зөв болоод буруугийнх Хэрэглэж дуусдаггүй зургийн өнгөтэй Бурхан чөтгөр хоёрын ээлжилж бүтээсэн Бурхан чөтгөр бий…
2015.09.28 Фукуока
|