яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2016-03-15 - Х.Бөхманд: Гал шилтэй адуу

Х.Бөхманд: Гал шилтэй адуу

Тоглоомондоо алдсан адуугаа 
Эрж алмайрах хүүхдийн нүд шиг
Тогтож ядсан ододтой урьд шөнө
Дорно дахины адуучин зүүдэлсэн гэнэ:
Артаг танхай адууд нь
Шил зүүснээ өмнүүр нь өнгөрсөн гэнэ
Арга алдарсан адуучин
Араас нь харж байхад
Аянга цахилсан тэнгэр түүнд
Асуулт тулгасан гэнэ
Морийг хэзээ чөдөрлөсөн бэ гэж асуусан гэнэ
Анзаараагүй байсан ч адуучин
Аль эртнээс л биш байх гэж хариулсан гэнэ
Аа чи мөн ядаргаатай эр дээ гээд
Яриаг нь чагнасан газар түүнээс
Морийг хэн чөдөрлөсөн бэ гэж асуусан гэнэ
Яахаа ол ядсан адуучин
...Би ...чөдөр...гээд дув дуугүй болсон гэнэ
Ямар хэцүү хариулт нэхэх нь энэ бэ гээд
Ядарсан адуучин арагшаа эргэхэд 
Яллаж байна шүү хүн таныг гэх шиг адууд нь
Шилээ зассанаа алга болсон гэнэ
Яана аа гээд адуучин чигээ олохгүй гүйсэн гэнэ
Яарсан адуучинд гар нь хүртэл
Чөдөр шиг санагдсан гэнэ
...Яг ингэж байгаад адуучин сэрсэн гэнэ
Сэрээд тэр
Гал шилээ тэмтэрч 
Гараараа хөлөө харж
Хөлөөрөө гараа харж
Толинд харин биеэ харсан гэнэ

2007.7.23

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд

Бичлэг: 68 » Нийт: 152
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ



:-)
 
xaax