яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2016-03-15 - Х.Бөхманд: Буруу хайр

Х.Бөхманд: Буруу хайр

Хайрлая гэхэд дэвдэрмээр
Эрвээхэй алаг амраг минь
Ханилъя гэхэд цочмоор
Хэрээ хар бүсгүй минь
Гэнэн насний дурлал
Зүүдэн дунд өмөлзөж 
Гэр уруу чинь би
Шүлгээрээ сэлж явна...
Тэр зуны ертийн бороо шиг хайр
Дараа намрын хяруу унатал жиндэнэ
Тарааж тавьсан шүлгийн шад шиг нулимс
Тааруухан өвлийн хүйт ортол хөлдөнө 
Хайрлая гэхэд тэвтэрмээр
Эрвээхий алаг амраг минь
Ханилъя гэхэд цочмоор
Хэрээ хар бүсгүй минь
Өнгө мөнгөөр өдсөн чамд
Өртэй гэвэл хардсан минь дутна 
Өөр хэнтэй ч хамаагүй надад
Өгөөтэй гэвэл хайр чинь дутна
Хал нь дэндүү чиний уруул дээр төөрсөн бол
" Хайртай нөхөр " чинь
Харамнахыг ухсан байж мэднэ
Хоймортоо цайгаа хувааж уусан бол
Хорол тооно минь хазайсан ч байж мэднэ
Их хайрын зуланд тос нэмэн
Инээхийг чинь хүртэл бурхнаар андуурсан чамд
Ирэх төрөлдөө ч би буруугүй байх
Цагаан харагдах гэж харийн хар сэтгэл нуусан чамтай
Цаг хугацааг элээсэн бол
Би өөрөө авсанд л байх...

Бүрдэн 2006.8.17

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд

Бичлэг: 69 » Нийт: 152
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ



:-)
 
xaax