яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2015-09-11 - Хургаагийн Сүглэгмаа:Илдэн уулын цуурай

Хургаагийн Сүглэгмаа:Илдэн уулын цуурай
-Өнөболд ванд өргөх шүлэг
Kh_Suglegmaa
Эрээн бараан шастир түүхэнд
Эрийн сайн нөхөр аж л та
Эн их улсын түүхэнд
Эрхэм сайн баатар аж л та
Эндээс хол домгийн алсад
Эрдэмт сайн ван аж л та
Эгэл хүмүүний ойрын бодолд
Эрх хонгор сэтгэл аж л та
Эрхт төрийн сүлдэнд
Түүх үнэн сүлэлдэж үлдэв
Эзэнт төрийн түүхэнд
Эрхт алдар чинь түгэж үлдэв
Эрхшээлт цагийн бошигт
Ирүүл сургаас нэхэж үлдэв

Цасны цагаан манан бударч л байдаг алсад
Цагийн алтан харгуй татарч л байдаг алсад
Цааз түүхийн бичигт сураг тавьж эргүүлэв
Цанидын мянган шижим зураг төдий эргэв

Хатан болоод одсон Мандухай гоогийн араас
Хааны ордонд хүргүүлсэн дөрвөн шагай хэнийх вэ
Харьтныг өмнөө сөхрүүлсэн хаад ихсийн ёсонд
Халдаж тамга булаасан дөрөөн чимээ хэнийх вэ

Харьд бэрлээд одсон Мандухай гоогийн араас
Хадганд боогоод хүргүүлсэн дөрвөн үг хэнийх вэ
Хараа алсын бараанд цээж бэтгэрсэн гунигтай ч
Халхын заяанд мөргөсөн хан сэтгэл хэнийх вэ

Халуун залуухан Мандухайн арван зургаан насанд
Хацраа гэрэлтүүлэн нуусан амраг сэтгэл хэнийх вэ
Хатан болсон Мандухай ясаа цайтал тангараглаж
Хаан төрийг харамласан Хасрын удам хэнийх вэ

Булаасан бүхнээ буцаасан та,төрийн тамгыг ч буцаасан
Булт Монголын тавиланд хайраа нууж л үлдээсэн
Буцалсан омголон зоригоо бусдын сүрэнд дайж
Бударсан түүхийн хялмаанаас хайраа нууж л үдсэн

Эрхт Монголын түүхэнд 
Илдэн дархан уулын цуурай болж л та
Эцэг Есүхэйн удамд
Эрдэмт баатар вангийн уухай болж л та
Халх Монголын түүхэнд
Хааны алтан дуулганы тал болж л та
Хавт Хасарын удамд
Хатан баатар вангийн уухай болж та

Хаан Мандуулын төрд
Харц яваагүй ээ та
Хайртай баатар нь байсан юм
Хадаасан уухай нь тэгж үлдсэн юм
Хатан Мандухайн сэтгэлд 
Харь үлдээгүй ээ та
Хайртай Илдэн уул нь болсон юм
Хангинасан цуурай нь тэгж хэлсэн юм

2006-03-30
"Нүүдэл"номноос

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд

Бичлэг: 109 » Нийт: 152
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ



:-)
 
xaax