яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2014-02-12 - м. хассод:өөлүн үжиний бэлэгт зүүд

23365
өөлүн үжиний бэлэгт зүүд

үзэсгэлэн сайхан өөлүн хатан
өргөө цагаан гэртээ нойрсож
өлзий бэлэгт нэгэн зүүдээр өрлөг
тэмүүжинг жирэмслэв

амгалан цагаан гэрийн тооноор
алтан од харван ирээд
асах голомтын тоногт тосож
арван ханатад гэрэл сацрав 

цагаан морь унасан
цацагт мөнгөн дуулгатай
саран тунгалаг царайтай
сайхан мушгиа сахалтай

одон тунгалаг нүдтэй
урт ишт жадтай
Есөн тохой биетэй
ертөнцөд хосгүй хүн

өөлүн эхийн өмнө
өвдөг нугалан сөхөрч
үр хүүхэд нь болж
өргөж сугадан асрав

энэ сонин зүүднээс
эх өөлүн цочин сэрж
эргэн тойрнийг харвал
эрдэнийн гэрэл сацрана

тэр гайхамшиг зүүдээр
тэмүүжин хөвгүүн ирж
дэлгэр монгол туургатанд
тэнгэрийн сүлд буужээ

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд

Бичлэг: 126 » Нийт: 152
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ



:-)
 
xaax