яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2016-4-30 - Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь

Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
1462018352
Дурайсан шаргал морьд ар араасаа хатирах шиг
Дундуур дүүрэн сайвар салхитай намрын өдрүүдэд
Дүнжингаравын тань цэцэгс намба суух цагаар
Дөлгөөхөн эх орон минь тандаа шүлгэн зардас илгээе

Тэнгэр аргадах ертөнцийн
Зарбирсан гар шиг Алтайгаа
Тэндээс намирах хадаг
Гучин гурван говио
Тэрлэг нь гандсан аав
Тэвэрч зүүдэлдэг ээжийгээ
Тэнд эндгүй санагалзах
Миний л гэсэн бүхнээ

Маргад эрэдэнийн салхинаас чинь
Магадалж нэгэн асуудаг шүү
Магад холын орноос
Мартсанаа тэгж санадаг шүү
Эх орон минь
Энэлэн шаналан минь

Асах галын чинь дөлөнд
Дүрэлзэж хамт байлаа
Аяс намуун голд чинь
У...

[Шууд холбоос]

2016-4-30 - Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд

Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
3uulaa
Хорвоогийн зовлон бүхнийг
Хоёр биеэрээ хашиж
Хоорондуураа намайг ус мөрөн шиг урсгасан
Хоёр их туйл минь
Хонгор зүстэй охин үр ирлээ гэж
Хормой дороо нуугаад
Хорвоогийн бүх цэцгээр гоёж өсгөсөн
Хоёр их уул минь

Та хоёрынхоо дэргэд
Дээдийн хөх Тэнгэрийг
Дээл шиг нөмөрч
Дэргэдээс мандах нар сарыг
Чихэр шиг хүлхэж
Дэлхийг хавж дураараа урслаа

Алаг булагхан зүүднээсээ ч болов
айх бий үр минь гэж
Алгаандаа хавсарч залбирсан
Амраг хоёр сэтгэл минь
Аль байдгаа тэмтэрч өгөөд
Амиа дээр нь
Асгаж нэмэрлэсэн
Асарлагч хоёр тэнгэр минь

Та хоёрынхоо дэргэд
Үдшийн гялаанаас үүрийн цолмонг
Үүрийн цолмо...

[Шууд холбоос]

2016-4-27 - Х.Сүглэгмаа: Нутаг

Х.Сүглэгмаа: Нутаг
1458134049
Нутгаасаа би намар орой гарсан
Нуурын минь тогорууд намайг дагаад алсуурхан ниссэн
Ичимхий охид шиг толгод зэрэглээ сэмчин дуулалдаж
Ижийн минь шар торгон хантааз шиг тал дэрвэж үлдсэн
Заг бударгана тойруулсан тойрмын ганц хайлаас
Зам тосож хүлээсэн ээжийн минь сүүдэр шиг бүүдийж
Зангирсан тоосны өнчин цэцэгс ноолсон цэцэгс
Заам задгай насанд минь гуниг дайгаад бөхөлзсөн
Алдуурсан унага шиг бодолд
Арцат хайрхан минь сүүмэлзээд
Аргалын утаат толгодод манан хургаад байх чинь
Аавын энгэр шиг уулс зүүдийг минь өвөртөлж хоноод
Ангир жаахан үрээ үгүйлж байгаа юм болов уу даа

1991 он
 ...

[Шууд холбоос]

2016-4-26 - Х.Сүглэгмаа: Нүүдэл

Х.Сүглэгмаа: Нүүдэл
1461670284
Орчлон тэр чигээрээ нүүнэ
Одод сарны тухай анивалзан анивалзан дуулна
Очиж хэзээ ч үзээгүй наран зүг рүү шувууд ниснэ
Ойр байгаа бүхэн холдохын төлөө тэмцэнэ
Орчлон тэр чигээрээ нүүнэ

Уулс байрандаа мянган жил оршихгүй
Ус голдрилоороо мянган жил урсахгүй
Үргэлж тэндээ бадрагч одод гэж байхгүй
Үлгэр жаргахын хооронд л бууриа сэлгэж оддог

Үхэл гэж байхгүй
Дүрсээ солихын л төдий юм
Үнэндээ нүгэл ч гэж байхгүй
Ариусахын л төдий юм
Өнө мөнхийн зовлон, өнө мөнхийн жаргал гэж байхгүй
Өөр бусдын сэтгэл төдий юм
Өдөр гэж байхгүй, шөнө гэж байхгүй
Өнгө хувирахын л төдий юм

Аав минь ижийтэй байсан
А...

[Шууд холбоос]

2016-4-26 - Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд

 Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд

 1461668877

Амарлингуйн хөх ууланд суунам 

Асралтайхан аавыгаа бодож дуулнам 

Алаглан ургах цэцгэнд нь хууртаад

Ачилж золголгүй удсан байна даа

 

Эгшиглэнт хөх ууланд суунам 

Энэрэлтэйхэн ижийгээ бодож дуулнам 

Элдвийн эрээн үйлэнд хууртаад

Эргэж золголгүй удсан л байна даа

 

Бодалангийн хөх ууланд суунам

Бодлогоширон гуньж та хоёрыгоо дуулнам

Борооны, цасны мананд нь төөрөөд 

Буцаж золголгүй удсан л байна даа

 

2004 он

...

[Шууд холбоос]

2016-4-19 - Х.Сүглэгмаа: Зэрэглээнд бичсэн шүлэг

Х.Сүглэгмаа: Зэрэглээнд бичсэн шүлэг
1461054530
Хайрт ах Энх Амгалангийнхаа гэгээн дурсгалд зориулав

Зэгстэй цэнхэр нуур нь
Нутагтаа байна
Зэллэж нисдэг шувууд нь
Нуурандаа л байна
Зэндмэнь тамгатай хээр нь
Адуундаа л байна
Зэрэглээ тэмтэчсэн талдаа л
Ах минь та алга

Хадтай харгиатай жим нь
Ууландаа л байна
Хархан нүдтэй хүү чинь
Харуулдаад л байна
Хамт өтлөх нөхөд чинь
Олуулаа л байна
Хайртай бүхнийхээ дэргэд л
Ах минь та алга

Хотгор гүдгэр толгод нь
Зэрэглээтээд л байна
Хол ойрын бараа
Хуураад л байна
Хонгорхон сэвлэгт охин чинь
Гүйгээд л байна
Хорвоогийн наран дор л
Ах минь та алга

Арман тарман үүлс нь
Нүүгээд л байна
Аргадаж ...

[Шууд холбоос]

2016-4-17 - Х.Сүглэгмаа: Миний өрөө

Х.Сүглэгмаа: Миний өрөө
1458134049
Жин үдийн наран бүтэн дугуйлж гардаг
Жижигхэн дулаахан эх орон минь
Жил жилийн баяр гунигийг тээсэн
Жирэмсэн ижий шиг эх орон минь

Өглөө өглөөний наран
Энд л ирж үдэлнэ
Өр л зүрхний гуниг
Шувуун сүүдэр шиг арилна
Үдэш үдшийн саран
Энд л ирж жаргана
Үүдэн хоймрын амьдрал
Уужуу дүүжүү санагдана

Аянчин зочин холын олон
Амсхийгээд орж гарах
Анд нөхөд ойрын олон
Аядуу зөөлөн ирж буцах

Шартсан анд минь тээр холоос
Шаналангаа тээсээр шувуу шиг буух
Амьтан бүхэн хүрэх л гэж тэмцдэг
Арал дээрх жижигхэн эх газар минь ээ

Амьдрал мөнхөд буцалсан
Алгын чинээ өрөө минь
Амьдраад л амьдраад л суух
Арвайн чин...

[Шууд холбоос]

2016-4-15 - Х.Сүглэгмаа: Гуйлгачин хүүгийн дэргэд унших шүлэг

Х.Сүглэгмаа: Гуйлгачин хүүгийн дэргэд унших шүлэг
1460706442
Арван
 төгрөг өгөөч гэх юм
Алган
 дээр чинь гаргаад тавих
Аравт
 тавт алга аа дүү минь
Аялгуут
 сайхан дууны чинь хариуд
Амьдрал
 сайхаан гэх итгэлээ өгье

Улаан
 нүүртэй болгоныг царайчилж
Ундны
 мөнгө өгөөч гэх юм
Уралдаад
 уралдаад чам руу сарвайх
Урд
 хойд нь алга аа дүү минь
Уянгатай
 сайхан дууны чинь хариуд
Уулын
 орой харж явах ухаанаа чамд өгье

Гутамшиг,
 эр зориг бүгдийг нь бид хулгайд алдсан
Гутрах
 юу байх вэ миний дүү
Гудамж,талбай,
 энэ олны дунд
Гуйх
 нүүртэй нь харин чи үлдэж

Бусдын
 сайн сайхан бүхнийг
Булаагаад
 хэдийн сурчихсан наадуул чин...

[Шууд холбоос]

2016-4-14 - Хургаагийн Сүглэгмаа: Би монголоороо бичнэ

Хургаагийн Сүглэгмаа: Би монголоороо бичнэ
1460633965
Тэнгэрийн уужмыг
Титэмлэж бичнэ
Газрын уудмыг
Дэвсэж бичнэ
Уулынхаа өндрөөр
Тэтгэж бичнэ
Усныхаа өргөнөөр
Урсгаж бичнэ

Нар зөв эргүүлж бичнэ
Нас буянаа ивэлгэж бичнэ
Сар бүтэн тэргэлж бичнэ
Санаа заяагаа залбирч бичнэ
Тусгаар тогтнолоо
Тунхаглаж бичнэ
Туг хиураа
Асааж бичнэ
Олныхоо заяаг
Даатгаж бичнэ

Нарны алтан аргамжийг дагаж бууна
Тэнгэрээс газарт
Сарны мөнгөн саадгийг дагуулж босно
Газраас тэнгэрт
Би монголоороо бичнэ
Би монголоороо үлднэнэ

2009 Он
...

[Шууд холбоос]

2016-4-5 - Х.Бөхманд: Чөдөр өвс хэмээх цуврал

Х.Бөхманд: Чөдөр өвс хэмээх цуврал 

*malgait**
Нойр хүрэхэд
Кофены халбага
Гүйж байгаа юм шиг …

2015.08.29
Фукуока

***

Чиний тоох ч үгүй
Өшиглөсөн чулуунд
Өвдгөө шалбалах нь …

2015.08.30
Фукуока

***

Гурван хүн шил зүүгээд алхахад
Зохидоггүй нь
Би юм шиг өө …

2015.09.14
Фукуока

Өнөөдөр - хоол амтлагч
Голсон шорлогонд чинь дурлуулах гэж
Тангисын салхи
Давстай исгэрэх нь…

2015.09.14
Фукуока

***

Модон иштэй
Төмөр хөрөө
Эзнээ хараад арзайна.

2015.09.14
Фукуока

***

Зэв -
Хөрөөний нулимс юм .
Дээрэлхэх гэж шувуу дээр нь багана .

2015.09.14
Фукуока

Пиво

Намайг аваад яваач гэж
Дэрийгээд байгаа болохоор нь
Тооцоо хийчихлээ .

2015.10.15
Токио

***

Ганцаар...

[Шууд холбоос]


Хуудас: 2 » Нийт: 16
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ
idiomatic-dormant