яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2016-04-05 - Х.Бөхманд: Чөдөр өвс хэмээх цуврал

Х.Бөхманд: Чөдөр өвс хэмээх цуврал 

*malgait**
Нойр хүрэхэд
Кофены халбага
Гүйж байгаа юм шиг …

2015.08.29
Фукуока

***

Чиний тоох ч үгүй
Өшиглөсөн чулуунд
Өвдгөө шалбалах нь …

2015.08.30
Фукуока

***

Гурван хүн шил зүүгээд алхахад
Зохидоггүй нь
Би юм шиг өө …

2015.09.14
Фукуока

Өнөөдөр - хоол амтлагч
Голсон шорлогонд чинь дурлуулах гэж
Тангисын салхи
Давстай исгэрэх нь…

2015.09.14
Фукуока

***

Модон иштэй
Төмөр хөрөө
Эзнээ хараад арзайна.

2015.09.14
Фукуока

***

Зэв -
Хөрөөний нулимс юм .
Дээрэлхэх гэж шувуу дээр нь багана .

2015.09.14
Фукуока

Пиво

Намайг аваад яваач гэж
Дэрийгээд байгаа болохоор нь
Тооцоо хийчихлээ .

2015.10.15
Токио

***

Ганцаардал гэж биччихээд
Ганцаардлаа урдаггүй
Ганцаардал .

2015.10.16
Токио

***

Сэрүүн нь сэрүүнээ
Унтжээ гэдэг
Үхсэн цаг .

2015.10.16
Токио

Зуны шөнө
Дүнгэнэж бий ялааг алсангүй .
Чамайг сэрээж
Намайг тэврүүлснийх нь төлөө …

2015.10.17
Токио

 ***

Нөмрүүлсэн хөнжлөөсөө
Өр өвдөлтэй нь
Би …

2015.10.28
Токио

Япон

Гудайж байсан бурцгийг
Өтлөхөөрөө шүд эмтлэнэ гэдгийг
Би бодоо ч үгүй байсан юм .

2015.11.03
Токио

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд

Бичлэг: 20 » Нийт: 152
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ



:-)
 
xaax