2016-04-14 - Хургаагийн Сүглэгмаа: Би монголоороо бичнэ
Хургаагийн Сүглэгмаа: Би монголоороо бичнэ
Тэнгэрийн уужмыг Титэмлэж бичнэ Газрын уудмыг Дэвсэж бичнэ Уулынхаа өндрөөр Тэтгэж бичнэ Усныхаа өргөнөөр Урсгаж бичнэ
Нар зөв эргүүлж бичнэ Нас буянаа ивэлгэж бичнэ Сар бүтэн тэргэлж бичнэ Санаа заяагаа залбирч бичнэ Тусгаар тогтнолоо Тунхаглаж бичнэ Туг хиураа Асааж бичнэ Олныхоо заяаг Даатгаж бичнэ
Нарны алтан аргамжийг дагаж бууна Тэнгэрээс газарт Сарны мөнгөн саадгийг дагуулж босно Газраас тэнгэрт Би монголоороо бичнэ Би монголоороо үлднэнэ
2009 Он
|
[Сэтгэгдэл бичих]
[Найздаа илгээх]
|
Сэтгэгдлүүд
|
|
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ
овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
|
|