2016-04-15 - Х.Сүглэгмаа: Гуйлгачин хүүгийн дэргэд унших шүлэг
Х.Сүглэгмаа: Гуйлгачин хүүгийн дэргэд унших шүлэг Арван төгрөг өгөөч гэх юм Алган дээр чинь гаргаад тавих Аравт тавт алга аа дүү минь Аялгуут сайхан дууны чинь хариуд Амьдрал сайхаан гэх итгэлээ өгье Улаан нүүртэй болгоныг царайчилж Ундны мөнгө өгөөч гэх юм Уралдаад уралдаад чам руу сарвайх Урд хойд нь алга аа дүү минь Уянгатай сайхан дууны чинь хариуд Уулын орой харж явах ухаанаа чамд өгье Гутамшиг, эр зориг бүгдийг нь бид хулгайд алдсан Гутрах юу байх вэ миний дүү Гудамж,талбай, энэ олны дунд Гуйх нүүртэй нь харин чи үлдэж Бусдын сайн сайхан бүхнийг Булаагаад хэдийн сурчихсан наадуул чинь Булингарт энэ олны урсгалд Буян гуйдаг нь чи л үлдэж Ойворгон дэвэргэн тонуулчдын дунд Овоо доо миний дүү,чи гуйхын сэтгэлтэй үлдэж Орчлонд чамаас баян хүнийг Олохгүй нь байна шүү энэ цагт Болжморын даль шиг хоёр хөөрхөн алган дээр чинь Борог зүрэгхэн эх орон минь багтдаг юм Боодолтой чихэр бор таван төгрөг аль нь ч хэрэггүй ээ Болно доо гэх сэтгэлээ үлдээе,буян хураг ээ 2009-12-03
|
[Сэтгэгдэл бичих]
[Найздаа илгээх]
|
Сэтгэгдлүүд
|
|
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ
овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
|
|