Х.Бөхманд: Цаг хугацаа бид хоёр

Цаг хугацаа намайг зурж
Би цаг хугацааг зурж
Цаас шиг хорвоод
Бэх шиг уусаж
Бие биенээ зурсаар л…
Цагирагласан могой шиг нарны
Хэлээр нь зүрхээ ороолгож
Цагийн алаг доголыг татаж чадаагүй
Алдаж , бас зурсаар…
Хэрэм харайх шиг цаг хугацаа
Хэрэм дээр минь цонх босгож өгөх шиг
Хээр шиг ухааныг минь
Гэр шиг тархиараа зурсаар…
Цаг хугацааг би
Цамцаа элээх шиг зурсаар…
Цаг хугацаа нэмж
Царайндаа дүрхэж зурсаар …
...