яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2016-03-31 - Х.Бөхманд: Эх орон

Х.Бөхманд: Эх орон

Энэ видеог үзэхэд таны компьютерт Flash тоглуулагч суусан байх хэрэгтэй.

Энгүй нэлийх
Цэцгийн дэлбээн дээр чинь унаж
Эрх чөлөөтэй жиргэх
Шувуудын чинь дуугаар чихээ угааж
Эцэг өвгөдийн минь сүнс
Эргээд ирэв үү гэлтэй
Эрхэс орчлонгоос Монголоо эрж
Эх орон тандаа ирсэн юм аа
Эрхий эрхийгээр өсөх
Энэ муу биеэ чамд өгөхөд
Ээзгий ааруул шиг он жилүүдээ
Надад шагнасан юм аа
Эх орон минь
Жаргал зовлон хоёроо
Салхиар чинь сийчүүлэн
Чигчийн чинээ нэрээ хүртэл
Сайран дээр чинь бичихэд
Ширхэг чулуу нь хүртэл над шиг санагдана
Эх орон минь
Шил хангай нутаг дээр чинь
Малын мөр л тасардаггүй бол
Ширхэг ширхгээр цувах дэлхийг хүртэл
Бүхэлду нь хөвөрдөнө
Эх орон минь
Цочсон хулан сум шиг зугтахад
Суниах уулс нь тэнгэр түшиж өмөөрдөг
Хаан тал нь дэлхийд багтамгүй болоход
Ханилсан одод нь монголоор шивнэлдэнэ
Эх орон минь
Морьтойгоо байвал тэнгэр ойр гэж
Түүхийн сүрд чинь залбирна
Монголтойгоо байвал дэлхий уудам гэж
Төрийн сүлддээ мөргөнө
Эх орон минь …

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд

Бичлэг: 40 » Нийт: 152
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ



:-)
 
xaax