2016-04-01 - Х.Бөхманд : Тунирхаж бичсэн шүлэг
Х.Бөхманд : Тунирхаж бичсэн шүлэг
Дутуу бичсэн шүлгээ Толиныхоо өмнө тавьдаг Дур зоргоороо тэр Өөрийгөө олж хардаг Хагас бичсэн шүлгээ Хаалганд нь нааж тавьдаг Үзэн ядуулж уруулчихаад Өр өвдөж түүхийг нь хардаг Бүтэн болсон шүлгээ Түүнээрээ хуулуулж хадгалдаг Бүр шүлэгч юм аа гэхээр нь Бүр шүлэг юм аа гэж өөрийг нь хэлдэг Би Шүлэгч биш Хүн ч биш Үдийн голд унтахад Хөлийг чинь сэрвэгнүүлсэн Ялаа байсан бол юутай сайхан …
2015.11.08 Токио
|
[Сэтгэгдэл бичих]
[Найздаа илгээх]
|
Сэтгэгдлүүд
|
|
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ
овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
|
|