яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2015-09-01 - Хургаагийн Сүглэгмаа: Эх орон

Kh_Suglegmaa
Хургаагийн Сүглэгмаа: Эх орон

Цагаан хоншоорт бүргэд хад өнцөгдөн сууж
Цаг хугацааг гуниглан хүлээх эх орон минь юм
Цантай хүйтэн чулуу хөлийн доор шаргиж
Цаашлан одох их хэнгэргийн дуу эх орон минь юм

Алсаас ирэх морин харгуй,чийг зөөлөн үнэртэх
Адуу тургилан салхин зүг дэргэх эх орон минь юм
Айлын бүсгүй хацраа гэрэлтүүлэн тольдох
Аль багадаа чамтай эрхлэхсэн гэж
Асгаж нэг хурааж нэг шаргиулсан
Алаг мэлхийн шагай эх орон минь юм

Багадаа эрхэлж чулуу чулууг нь түүсэн 
Баянсухайн урд дэнж эх орон минь юм
Багалуур бударгана,агь гашуун дундаас
Бажуунаа,гоёо түүж амтлах эх орон минь юм

Айл саахалтын зуур ботго хариулан гүйж
Агаадаа үнэсүүлж дээр өргүүлэх эх орон минь юм
Аараг толгодын дунд зэрэглээ андууран гүйж
Аягын чинээ нуур үзлээ гэж итгэх эх орон минь юм

Сайхан ижийнхээ залуу насанд үүрүүлж
Садарсан цагаан аялгууг сүү болгон залгилах эх орон минь юм
Санчганд нь буурал сууж ус голдоо өтлөхөд нь
Сар өдрүүдээс урьтаж жаргаана даа гэж бодох эх орон минь юм

Алаг алаг толгодыг зэрэглээнд тэшүүлэн зүүдлэх
Аль багад минь жаргасан үлгэрийн төгсгөл эх орон минь юм
Амиа хувааж өгөөд оронд нь авсан юм гэх
Атга шороо алтан үндэс эх орон минь юм

Тэнгэр газрын савсалгаар тээр холыг саравчлан
Тэмээтэй хүн овоон дээр зогсох эх орон минь юм
Тэвэр тэвэр уулсыг тэвний сүвэгчээр өндөлзүүлж
Тэрүүхэн зэлний цаанаас нар мандах эх орон минь юм

Үйл заяаны залбиралд энгэр хормой нэгтэй
Үүдэн хоймрын Буриад эх орон минь юм
Үелсэн мянганы түүхэнд хоромсог саадаг нэгтэй
Үзэмчин захчин ойрдууд эх орон минь юм

Салаа замын нүүдэлд жаргал зовлон нэгтэй
Сайхан талын баргууд эх орон минь юм
Салгаад салгаад холдовч сураг алсын бараатай
Сайр Ховгын торгууд эх орон минь юм

Алтай хангайн уулсыг Адраа ятгатай дуулах
Араажуугаа чангалж агаа нүдээ хагас аниад сонсох эх орон минь юм
Алсуур тойрч толгод толгод дамжих усан дэлмэн зэрэглээ
Аргадаж хайрлахдаа нулимсаа залгиж хүлээсэн эх орон минь юм

Намайг ээлжилж үүрсэн Ижий Аав хоёр минь
Над руу урсаж тогтсон эх орон минь юм
Насаараа миний хайсан шүлгийн гэрэлт мөрүүд
Надаас урсаж асгарсан эх орон минь юм

Өнө мөнхийн хөх мөнхийн тэнгэр дор
Өрлөг түүхт монголын жаргах зовор эх орон минь юм
Өвдгөө шалбалж босохдоо нулимстай амталсан хайр
Өчнөөн зууны хойно ч өөрөөсөө миний олох эх орон минь юм.

2007-01-06
2007-03-10
" Нүүдэл" шүлгийн номоос

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд

Бичлэг: 110 » Нийт: 152
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ



:-)
 
xaax