яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2014-02-28 - м. хас сод:учиртай тоглоом

м. хас сод:учиртай тоглоом

хан Есүхэй баатар
хамаг анчдаа дагуулж
жадат уулыг дайвуулж
харанхуй шугуйг найгуулж

мянга  мянган ооноос
мax мараатайг харваж
түмэн түмэн бугаас
тураг тарганыг намнаж

хүн бүхэн баясалдаж
хүлэг бүхэн янцгаалдаж
хүчит нумыг хүнгэнүүлж
хүрэл зэвийг жингэнүүлж

авын их олзоо
ачаа дүүрэн ганзагалж
айл хөрш даяараа
асар баяртай харьж ирлээ

наана их уурагтаа
наадаж байсан хүүхдүүдийн
нарсан модны дов дахь
найрсаг тоглоомыг гайхав

хайртай хөвгүүн Тэмүжин нь
хамаг хүүхдээр үйлчлүүлж
хан сууринд сууж
хатан буулгаж байв

нарсан модон хүлэгтэй
навчит бургасан шүхэртэй
намба сүртэй хүүгээ хараад
наглаа Есүхэй илбээд:

бяцхан хүү минь одоо
бэр хэлэлцэх болжээ
бэлэгт сайхан тоглоом нь
биелэх шинжтэй гэж инээв

орчлонгийн хөх тэнгэрээс
одны гэрэлтэйг сонгохоор
олохнууд аймгийн төрхмөөс
охины caйныг олохоор

алдарт баатар Есүхэй хан
арваад морьт наа дагуулж
aлдарай хүү Тэмүжин тайгаа
алсын хонхрадыг чиглэв

/ Түмт Чо. Шинэ хөрвүүлэв/


[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд

Бичлэг: 123 » Нийт: 152
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ



:-)
 
xaax